Friday, March 27, 2015

Анхны бороо

Өглөө сэрээд хөшгөө нээхэд гадаа их бүрхэг байлаа. Иймэрхүү бүрхэг өдрүүдэд цонхоор ширтэн цайлах зуур яагаад ч юм японд байгаа мэт санагддаг билээ. Гэтэл гадаах зүйлс норсон ч юм шиг харагдахаар нь босож очоод цонхоо нээн шагайвал бороо орж байлаа. Шүхрээ гаргаж бариад ажлынхаа зүг тайван алхлаа. Өвлийн утаа тортогт хиртсэн бүхнийг угаая гэсэн шиг асгаран шаагих бороо өөрийн минь сэтгэлийг ч бас угаах шиг...
Ийнхүү өвлийг жаврыг шингээсэн хаврын анхны цасан бороо Улаанбаатарт ирлээ...

1 comment: