Saturday, December 27, 2014

Тайтгарал


 

Дөнгөж тайтгарсан сэтгэлийг минь
Хайрын шаналалд унагаагаад хэрэггүй
Дуугүй би саад болохгүй холуур тойроё чамаасаа
Дусал нулимс шүүрсэн дурсамжаа үүрд орхие

Хэлээгүй үг чинь чихэнд сонсогдоод
Хүрээгүй уруул чинь амтагдаад
Халуун илчээр гал шиг төөнөх
Хайрын дуу минь чи хаана байна

Уусан жаахан дарс минь толгойд гарч
Уйтгар гуниг минь замхран одохуй
Учирлан хэлэхийг хүссэн үгийг минь дамжуулах мэт
Уянгын дууны түрлэг гэнэ гэнэхэн хөл алднаа

Хэлээгүй үг чинь чихэнд сонсогдоод
Хүрээгүй уруул чинь амтагдаад
Халуун илчээр гал шиг төөнөх
Хайрын дуу минь чи хаана байна

Дөнгөж тайтгарсан сэтгэлийг минь
Хайрын шаналалд унагаагаад хэрэггүй
Дуугүй би саад болохгүй холуур тойроё чамаасаа
Дусал нулимс шүүрсэн дурсамжаа үүрд орхие

Хэлээгүй үг чинь чихэнд сонсогдоод
Хүрээгүй уруул чинь амтагдаад
Халуун илчээр гал шиг төөнөх
Хайрын дуу минь чи хаана байна

No comments:

Post a Comment