▼
Wednesday, October 29, 2014
Kimi wa Petto (You're my pet)
...Ажлын амжилттай яваа нэгэн бүсгүй байрныхаа гаднаас цаасан хайрцаг дотроос нэгэн залууг олжээ. "3 өндөр"* залуутай суух бодолтой бүсгүй яагаад ч юм хайрцаг дотроос олсон залуудаа хүүхэд байхдаа тэжээж байсан нохойныхоо нэрийг өгөөд өөрийн нохой болгон тэжээхээр шийднэ. Гэвч эзэн нохой хоёр бие биендээ ээнэгшин дасах болжээ. Удалгүй оюутан байхаасаа хайртай байсан жинхэнэ мөрөөдлийн "3 өндөр" залуу гарч ирэх боловч бүсгүй түүний хажууд байхаараа нэг л учраа олохгүй будилна. Харин ажлын газрын сэргэлэн бүсгүй энэ хоёрын дундуур Хоролмаатна. Нохой нь бас эзнээ тэр залуугаас харамлана. Бүсгүйн олсон нохой үнэндээ модерн балетын залуу од байсан нь илчлэгдэнэ...
Аль дээр үед Японд байхдаа үзэж байсан цуврал. Энэ киноны пойнт нь хүн дэргэд нь элдэв баггүй өөрөөрөө л байж чадах хүнээ сонгодог?!
*3 өндөр буюу Сан коү гэсэн энэ хэлц Японд түгээмэл хэрэглэгддэг бөгөөд өндөр боловсролтой, өндөр орлоготой, өндөр нуруутай залуу гэсэн утгатай.
Коюуки
ReplyDeleteЭнэ блог руу орохоор, эх орондоо байгаа мөртлөө л, эх орноо санах мэт гайхалтай Япон орныг үгүйлэн жаахан гунигтай болчдог нь юуных вэ. Япон орон, Японы ард түмнийг, тэр бүхнийг сануулдаг Коюуки чамайг сайн сайхан бүхэн ивээг.
Баярлалаа. Зүрх сэтгэл нь Японд үлдсэн хүний блог гэж нэгэнтээ нэрлэсэн байсан. Үнэн л юмдаа...
DeleteKino shdee :)
ReplyDeleteВ.И.Ленин цаана чинь "Бүх урлагийн дотроо хамгийн чухал нь кино урлаг" гээд хэлсэн байна :)
DeleteГол дүрийн бүсгүйн зан байдал надтай их төстэй л дөө...
кк, кино гэдгийг мэдэж байгаа.
ReplyDeleteБлог эрхлэгч эмэгтэйн, блог нэр нь Коюуки гэж ойлгодог. Юутай ч баярлалаа. Кимонтой зураг төгс харагдаж байна лээ.
Блог эрхлэгч эмэгтэйн ухаалаг, чанга, хэрсүү бичлэгүүдийг уншаад дасчихсан би, хөх кимонтой булбарай хөөрхөн охины зураг хараад шокод орлоо шдээ кк.
Аз жаргал хүсье.
Bayarlalaa. Ene blogiig ehen uyd unshsan humuus jaahan huuhed gej tusuuldug bsn gesen. Odoo tegsen uuruur oilgodog bolsoniig bodohod bi ene hugatsaand ih uurchlugdjee...
DeleteХувийн зүйлс илүү их бичихээр тэгэж бодоо юм болвуу? :)
Deletenice
ReplyDelete