Saturday, June 14, 2014

50 Things to Do This Summer



Зун хийх 50 зүйлс:
1. Нэг шөнийг огт унтахгүйгээр өнгөрөөж өглөөний нарыг харах
2. Гэртээ шинэ, чамин цэцэг тарих
3. Хэн нэгэнтэй хамт пицца хийх
4. Нуур, голын эрэг дээр гарч зургаа авахуулах
5. Нэг удаа ч болов загасанд явж үзэх
6. Өвсөн дээр хэвтээд үүлний хэлбэрийг таах
7. Зун унших сонирхолтой 2 ном худалдаж авах - (Хэзээ уншихыг маань хүлээсэн ном зөндөө байгаа)
8. Гэр бүлийнхэнтэйгээ хамтдаа шорлог хийж идэх
9. Мод тарих
10. Гүзээлзгэнэ хөлдөөгөөд идэх
11. Нэг өдөр зайрмагнаас өөр зүйл идэхгүй байж үзэх
12. Нэг өдрийг орондоо өнгөрөөх өдөр болгож унтах
13. Өөрийн гэсэн шинэ коктейль зохиох
14. Мөнгөгүй ч гэсэн өдөржингөө дэлгүүр хэсэж хувцаснууд өмсөж үзэх
15. Шинээр 10 хүнтэй танилцах
16. Кино театрт аймшгийн кино ганцаараа үзэх - (За болих уу даа)
17. Өглөөний 5 цагт босоод шувуудын дууг сонсох
18. 12 цаг дараалан дуу сонсох
19. Хэн нэгэнтэй шөнөжингөө утсаар ярьж өнгөрөөх - (Утас шатах гээд халуу дүүгээд  дэмий юм билээ, хэхэ)
20. Гадаад хүнтэй ярилцаж үзэх
21. Өглөө босоод гүйж үзэх
22. Нүүрээ зуны тод өнгөөр будаад гарах
23. Хуучин джинсээ шинэхэн шорт болгох - (За болих уу даа)
24. Бүх музейгээр явж үзэх
25. Гэр бүлээрээ зураг авахуулах
26. Тод өнгийн хувцас өмсөх
27. Хөдөө зүлгэн дээр хөл нүцгэн алхах
28. Цэцгийн хатаамал хийх
29. Гэртээ бялуу хийх
30. Амралтын өдөр бүр зочин урих - (За болих уу даа)
31. Нэг өдрийг паркад өнгөрөөж зугаацах
32. Гэртээ байгаа бүх хэрэггүй зүйлсээ гаргаж хол газар шатаах
33. Шинэ хэл сурах - (За болих уу даа)
34. Театрт очиж жүжиг үзэх
35. Найзуудтайгаа дугуйн аялал хийх - (Японд бол хиймээр л байна. Монголд бол хэзээ ч үгүй)
36. Телевизор үзэхээ болих - (Угаасаа үздэггүй)
37. Декупаж хийж сурах - ???
38. Өөртөө шинэ будалт хийх
39. Шинэ хэл сурах - (За болих уу даа)
40. Турах дэглэм барьж биеэ цэвэрлэх
41. Хайртай хүнтэйгээ бороонд бүжиглэх - (За болих уу даа)
42. Өглөөний цайгаа тагтан дээрээ уух
43. Цоо шинэ үсний засалттай болох
44. Шүүгээндээ эмх замбарааг нь олоод өг. Хэрэггүй хувцасаа ялгаад асрамжийн газарт хандивлаж болно
45. Найзуудтайгаа машинтай агаарт гарч замдаа дуугаа хамгийн чанга дээр тавиад сэгсийтлээ давхих - (За болих уу даа)
46. Нэг өдрийг угаалгын өдөр болгож гэрийнхээ бүх зүйлийг угааж арчих
47. Дүүтэйгээ өдрийг хамт өнгөрүүлж гадуур зугаалах
48. Киноны өдөр зохиож гэртээ өдөржингөө кино попкорнтой суух
49. Сонсох дууны урсгалаа өөрчлөөд үзээрэй
50. Энэ зуны хөл бөмбөгийн тэмцээнийг үзэх - (Залхуу залхуу)


Credit: Номын хорхой

4 comments:

  1. I've tried all. Good luck ;)

    ReplyDelete
  2. Хамгийн гол нэг юмаа л орхигдуулсан байна даа хэ хэ.

    ReplyDelete
  3. Хөлбөмбөгийн улирал эхлээд испани хэл ямар бол гэж бодогдоод байх юм, шинэ хэл сурвал "Испани" хэлэнд санал өгье.

    ReplyDelete
  4. ih l gantsaardsan busgui yum boluu gsn setgegdel torloo.Good luck.

    ReplyDelete