Thursday, November 7, 2013

Record my day _ Nov 6

11 сарын 6


Өглөө хичээлдээ яваад өдөр харьж ирлээ. Өнөөдөр овоо амжилттай чадмаар, болмоор санагдав. Манай бага дүү чи ийм юм сурах огт хэрэггүй гээд л байгаа. Би ч бас өөртөө итгэлгүй л байгаа.
******************************************************************************
Нэг хүнтэй холбоотой өдөр байсан тул түүнд энэ тухай сануулав. Нэг л мэдэхэд түүнийг мэддэг болоод 2 жил таньдаг болоод 1 жил өнгөрчээ. Ихэнхидээ тэр миний инээмсэглэх шалтгаан хааяа харин уйлах шалтгаан болдог. Хойшид харин яах бол?
******************************************************************************
Үдээс хойш хэдэн долоо хоногийн өмнө найзын маань найзын нээсэн салонд очив. "Би танай нээлтэн дээр ирээд нэг их идэж уугаагүй юу? Намайг санаж байна уу?" гэсээр л очлоо, хэхэ.
Дээр нэг япон сэтгүүл үзэж байгаад харсан шиг хумсан дээрээ цох зуруулмаар байгаагаа хэлтэл тэндэхийн охидууд эхлээд цаасан дээр нэг хоёр удаа, хиймэл хумсан дээр нэг зурж дадлага хийсний дараа миний хумсан дээр зурж өгөв. Хөөрхөн байгаа биз? Оройжин хумсаа харж баясав. Дараа өөрөө зурсан ч чадах юм шиг санагдаж байгаа.



******************************************************************************
Эндээс 10 pieces every woman should have before 30 гэсэн жагсаалт уншсан.
1. Цув - Байгаа
2. Аяны цүнх - 10 оронд хамт очсон нэг хөөрхөн ягаан чемодан байгаа шүү.
Буусан буудлын өрөөний зураг авдаг байлаа. Энэн дээр ягаан чемодан маань гарчээ.
Hotel Atlet Century Park Jakarta - Nov, 2009
3. Хуучирсан подволка - Хаячихсан шүү дээ
4. Өөртөө бэлэглэх бэлэг - Сэм сэмхэн бэлэг өгөөд л байдаг шүү. Угаасаа нэг зурхай дээр hundred roses, diamond ring хүлээх хэрэггүй, чи өөрөө бүгдийг авч чадна гэж байдаг юм. Diamond ring байгаа. Өөрөө аваагүй л дээ, хэхэ.
5. Онцлог чимэглэл - Нэг аймаар хүзүүний зүүлт байгаа.
6. Хар пиджак - Байгаа
7. Diamond earrings - Байхгүй. Сонирхдоггүй.
8. Секси дотуур хувцас - Энэ жил нээрээ манай найзууд надад дотуур хувцас их бэлэглэсэн. Хэлэлцсэн аятай гаднаас ирэхдээ л авчраад байсан. Бүгд их гоё. Гэхдээ бүгд томдсон, хэхэ.
9. Дизайнерийн түрүүвч - Байгаа
10. Өөртөө зохисон уруулын будаг - Байгаа
10-аас бараг 8 байна аа байна, хэхэ.
******************************************************************************
Бас эндээс "16 настай өөртөө бичих захидал" гэдэг нийтлэл олж уншив. Би ч бас өөрийнхөө 16 насанд захидал бичих талаар бодов. Ойрд яaгаад дандаа 15 нас, 16 нас гэсэн зүйлстэй дайралдаад байгаа юм бол оо?!

16 настай Коюүкид илгээх захидал
Сайн байна уу?
Би ирээдүйгээс чам руу бичиж байна. Энэ насанд хүрээд харахад чамд анхаарч захих зүйлс нилээд байна. Гэхдээ ерөнхийдөө бүх зүйл дажгүй шүү. Чи гайгүй амжилттай явж байгаа :)
Хичээл номондоо илүү их хичээсэн бол чи магадгүй илүү их амжилттай явах байсан байх. 2 жилийн дараа аав, ээж чинь чамаас болж нэг нэг удаа аймшигтай барайсан царайтай болохыг чи харна. Гэхдээ энэ нь магадгүй чамд одоогийн миний хүрсэн зүйлд хүрэхэд их нөлөөлөх байх. Тэр үед харин тэр хоёр хамгаас илүү баяртай байх болно оо. Одоо тэгэхдээ чи энэ тухай огтхон ч бодоогүй байгаа. 18 настайгаасаа хүссэн газраа чи ирж тэнд өнгөрөөсөн жилүүд чиний амьдралын хамгийн хэцүү ч бас хамгийн сайхан дурсамжтай он жилүүд болно. Харин чи битгий дэмий өнгөрүүлээрэй. Олдсон боломж бүрийг ашигла.

Ааш зангийн хувьд чи дуугай, даруухан байхаа нилээд хэдэн жилийн дараа болино. Гэхдээ ийм нээлттэй байх нь чамд сайн бас муу зүйлсийг авчирна. Үргэлж битгий гэнэн итгэмтгий байгаасай, дотроо үргэлж бодолтой байгаасай гэж хүснэ. Гэвч би одоо ч ийм болж амжаагүй явна, хэхэ. Хорвоо дэлхийн сайн мууг эртхэн гараад мэдээсэй гэж хүснэ. Тэгвэл чи ирээдүйд над шиг ингэж их шаналахгүй.
Хүмүүсийг анхны харцаар хараад төрсөн сэтгэгдэлдээ үргэлж итгэж байгаарай. Чи заримдаа хэсэг хугацааны дараа анхны сэтгэгдэл худал байж гэж бодох ч эцэс сүүлд үнэн болохыг мэднэ. Мэдрэмжиндээ итгэ!!! Хамт байх төдийд хүйт даалгасан мэдрэмж төрүүлэх газар орон, хүмүүсээс хол байгаарай.

Бие бялдарын хувьд чи өсөж өндөр болно гэж найдаж байгаа ч харамсалтай нь өсөхгүй. 5 см илүү өндөр байсан бол чи огт өөр амьдралаар амьдарч магадгүй байсан байх. Тэгэхдээ зүгээр ээ. Чи үргэлж 10 см өсгийтэй гутал өмсөнө. Үс чинь харин стрессээс болж одооных шигээ атганд багтамгүй өтгөн байхаа болино. Эртнээс анхаарал тавиарай. Царайны хувьд нэг их өөрчлөгдөхгүй ч их уйлсанаас бага сага муу өөрчлөлт гарна. Бас ээж чинь чамайг "Манай охин цав цагаан царайтай байсан ч, ... яваад бов бор болсон" гэж ярихыг сонсоно, хэхэ. Гэхдээ түүний зөв. Нарны тос сайн түрхээрэй.

Хамгийн сүүлд хэлэхэд 16 насны төрсөн өдрийн хүсэл чинь биелээгүй хэвээрээ. Өнгөрсөн жил бас хүссэн ч биелээгүй шүү. Чи үүнээс болж дотроо шаналж, хааяа уйлах ч итгэл найдвараа битгий алдаарай. 

Чамд амжилт хүсье!




6 comments:

  1. :( Би ч бас ингэж бичмээр байх чинь.
    PS. ингэхэд ямар гоё гартай юм бэ, гар-д чинь дурлачилаа ^^

    ReplyDelete
    Replies
    1. Өөртөө зориулан бичиж яагаад болохгүй гэж.

      P.S Баярлалаа :)

      Delete
  2. Neeree l hojim bodood baihad anhnii setgegdel unen bdg shuu.

    ReplyDelete
  3. bi bas odoonoos l anhnii setgegdeldee itgej baiy gej bodood bgaa, 20n hed hurch baij... huuyee ta undergrad-aa haana hiisiin be? kk

    amethyst

    ReplyDelete