Mapo Resource Recovery Plant

2016-06-24
"Санаж явбал бүтнэ, сажилж явбал хүрнэ" гэж сайхан үг юм даа. Би чинь хогны талаар асар их санаа зовнидог хүн бөгөөд гадны хог боловсруулах үйлдвэрийг өөрийн нүдээр очиж харахыг хүсдэг байсан маань ийнхүү биеллээ олсон юм.
Энэ хог боловсруулах үйлдвэр Сөүл хотын 5 дүүргийн хогийг цуглуулж шатаадаг гэнэ. Жилдээ 200,000 тн хог шатаах хүчин чадалтай. Түүнээсээ 520,000 Gcal дулаан үйлдвэрлээд өөртөө 200,000 Gcal-ийг хэрэглээд үлдсэн 320,000 Gcal-ийг хэрэглэгчдэд нийлүүлдэг.

Mapo Resource Recovery Plant

Үйлдвэрийн ерөнхий схем. Хогоо шатааж эрчим хүч гаргаж үлдэгдлээр нь тоосго үйлдвэрлэнэ.

Хогны машинууд энэ хаалганд хогоо буулгадаг.

"Хогны там" гэж нэрлэвэл зохилтой.
Ингэж өндрөөс унагааж ууттай хогнуудыг задалдаг.




Ерөнхий удирдлагын өрөө
Үйлдвэрийн хажуугийн уул. Хуучин хогийн цэг. Солонгосын уулс гэж нэг иймэрхүү юм ард нь нуугдаж байдаг байх нь

Одоо амралт зугаалгын газар болсон гэнэ.






1 давхартаа хаягдал ашиглан хийсэн төрөл бүрийн бүтээлүүдийг үзэсгэлэн болгон тавьсан байлаа.











Comments

  1. тэр уулан дээр очиж байсан, өмнө нь хогийн цэг байсан гэхээргүй сайхан зай талбайтай ургамал ногоотой, сөүлийг харахаар өндөрлөг гоё газар болгосон байна лээ

    ReplyDelete

Post a Comment