Busy February

Сар шинэдээ сайхан шинэлцгээсэн үү?

2-р сарын тайлан

  • 1 дүгээр сарын удвал цэцэг маань 38 хоносон. Үнэхээр гайхалтай.
  • Олон баярын сезон эхэлсэнийг тохиолдуулан авахыг хүссэн бэлгүүдийнхээ жагсаалтыг НН-доо бичсэн нь нэг өдрийн дотор амалсан эзэдтэй болж, хоёр хоногийн дараанаас эхнээсээ ирсэн гэж байгаа, хэхэ.
  • Балетанд 6 удаа 2 өөр сургууль дээр явсан. Эхний дамжаан дээр подъем шахуулсан нь өлмийг хугалсан уу яасан одоо болтол өвчтэй. Зургийг нь авахуулахаас. Аав, ээж хоёр бүрэн бүтэн төрүүлсэн биеийг юу л болгоод байна даа, энд ч гэмтлээ тэнд ч гэмтлээ гэх юм гэцгээх. Гэмтлийнхээ учрыг олж байж шинэ дамжаандаа тууштай явах санаатай. Бас газар нь холдоод эргэлзээд л байна.
  • Үсээ бас хальт өөрчилсөн юм байна. Хятад хүүхэлдэй шиг царайтай хүн сууж л байна, хэхэ.
  • Олон төрсөн өдөр болсон. Бүгдэд нь бэлэг сэлт гээд л...
  • Анх удаа хөлс авч урилгаар лекц уншиж үзэв.
  • Орой нь очоод даалингаа барьж суудаг ажилтай. Чийдэнгийн гэрэлд сохолзон суухдаа дээр үеийн эмэгтэйчүүдийн өөхөн дэнгийн гэрэлд яажшуухан үйл мэтгэдэг байсан юм бол доо гэж гайхшрах.

Comments

  1. пээ гэмтлээ сайн эдгээгээрэй, ер нь бол үр өгөөжтэй сар болжээ. авахыг хүссэн бэлгүүдийг авч өгдөг буянтай ард түмэн байна.. Нээрээ жижиг сажиг юманд анхаарлаа төвлөрүүлээд удаан суухаар нүд харанхуйлаад л явчихдаг шүү

    ReplyDelete
    Replies
    1. Баярлалаа. Буянтай хүмүүс байна аа байна, хэхэ. Өнгөрсөн жил хүзүүгээ сонин болгосон нь энэ жил сэдрээд 2 саржингаа уламжлалтын эмч хайсан хүн байлаа.

      Delete
  2. Baletchin nariig 35 nasnaas n tetgevert n huudg uuruu terneesee holdoh heregtei. Hunii yasnii nyagtral 30-35 nasnaas deed tsegtee hureed buurch eheldeg tehleer fiziliogiin huuliig zurchuud zutgevel uuruu l hohirno.

    ReplyDelete
    Replies
    1. Sanaa tavisand bayrlalaa. 35 hurehees umnu jaahan guriigeed zorisondoo hurchmeer l bn.

      Delete

Post a Comment