Sink into...

Гэнэт өчигдөр орой нэг тийм живэх мэт мэдрэмжинд автлаа. Үдээс хойш орой болохын хирд гэнэтхэн л пүлхийгээд нэг нүхэнд эсвэл намагт уначих шиг мэдрэмж төрөв. Ойрд ч угаасаа сэтгэл санаа, ааш зан таагүй байгааг хэлэх үү. Ер нь тэгээд блог, бодит амьдрал 2 холилдохоор л блог блог биш, амьдрал амьдрал биш болох юм даа. Амьдрал дээр таарсан хүмүүс блогийг минь ухаж төнхсөнөө яриад тэргүүрээ далимдуулан миний амьдралд давуу тал олохыг оролдмогц л дургүй зэвүү 2 зэрэг зэрэг хүрчих юм. Хэдий харамсалтай ч гэсэн ганцхан товч дарахад л би 7 жилийн хөдөлмөр 9 жилийн дурсамжаа устгаж хаяхад сэтгэл төвдөхгүй юм шиг ойрд санагдах болов. Би тайван баймаар байна, хүмүүс ээ...

Comments

  1. ер нь бол тусад нь байлгах нь дээр юм байна лээ, блогтоо ч бодит амьдрал дээр ч өөрийнхөөрөө байж болохоо байчихдаг юм байна лээ,, одоо хааяа анхых шигээ нуугдмалаараа блогоо хөтөлдөг байж дээ гээд боддог юм

    ReplyDelete
  2. Блогоо хөтлөхөө битгий болиорой, блогийг чинь уншиж эрч хүч, сэргэх мэдрэмж авдаг юм шүү. Бас шинэ зүйл сурах хүсэл эрмэлзэл төрүүлдэгт чинь маш их баярладаг. Ухаалаг, хөдөлмөрч хүмүүст залхуу салан хүн атаархаж байдаг нь зүйн хэрэг. Тийм ухамсар дорой хүний үгэнд битгий автаарай.

    ReplyDelete
    Replies
    1. Баярлалаа.
      Хаах биш бүүр устгадаг юм билүү гэж бодоод байгаа...

      Delete

Post a Comment