My Daily Routine

Эрүүл мэнд, гоо сайхан тал руу нь дэлгэрүүлэн бичлээ гэж...

7.30 Сэрүүлэг дуугарна. Хэдэн минутын дараа босно эсвэл унтрааж хаяаад унтана :)
8.00 Орноосоо босоод гал тогооны өрөө орж амандаа ургамлын тос эсвэл оливын тос балгаад хэдэн минут зайлна. Аав маань надад тан уулгахын өмнө ургамлын тосоо цагаан өнгөтэй болтол амаа зайлаад араас нь тан уу гэдэг юм. Тэгсэн шөнө дунд хүний амны хөндийд маш их бактер цуглардаг бөгөөд тэрийг залгих нь эрүүл мэндэд хортой гэсэн. Дараа нь шүдээ угаана. Тэгээд олив, лимон, зөгийн балны холимогоос нэг хоолны халбага уугаад араас нь 2 аяга лимонтой бүлээн ус ууна. Энэ холимогийг бэлтгэхэд их амархан. 200мл зөгийн бал, 100мл лимоны шүүс, 50мл оливын тос хольж хутгаад хөргөгчинд хадгална. Ийм хэмжээтэй бэлтгэсэн холимог 28 хоног уухад хүрэлцэнэ. Арьсанд сайн нөлөөтэй гэсэн.
Тэгээд нүүрээ буцалгаж хөргөсөн усаар угаагаад салфеткагаар усыг шингээж авсаны дараа мөсөөр арчина. Ойрд гадаа хүйтэн байгаа тул хуурайшихаас сэргийлж мөсөөр арчихгүй байгаа. Дараа нь сөжү лимоны холимог тоникоор арчаад араас нь үндсэн essence booster, toner, serum, emulsion, finisher гэсэн дарааллаар түрхээд хамгийн сүүлд BB cream нимгэн түрхээд дуусгана.
Амжвал шарсан өндөгтэй эсвэл вареньтай 1-2 зүсэм талх иднэ. Араас нь multivitamin and multimineral supplement 1 ш ууна. Бүсгүйчүүддээ зөвлөхөд нүүрээр чинь юм гараад байгаа бол зүгээр л витамин уу. Элдэв янзын юм түрхэж, гоо сайхны газраар явах хэрэггүй. Угаасаа бид хоол хүнснээс олигтой витамин авч чадахгүй байгаа. Мөн өсвөр насныхны насны онцлогт бол зүгээр л витамин уу гэж хэлээрэй. Өсөж буй бие махбодид эрдэс бодис витамин л дутагддаг юм билээ шүү.
8.40 Гэрээс гарна.
9.00 Ажил дээр ирнэ. Өглөөний уусан холимогоос 30 мин дараа юм идэх учир гэртээ идэж амжаагүй үед ажил дээрээ жижиг сажиг юм иднэ. Эсвэл зүгээр усанд арвайн гурил хутгаж ууна.
9.00-13.00 Ажил
13.00-14.00 Өдрийн цай. Өөх тос багатай 1 эсвэл 2-р хоол иднэ.
14.00-18.00 Ажил
18.20 Дасгал дээр очно. Хувцсаа солино.
18.30-19.30 Дасгал
19.40 Хувцсаа солиод гарна.
20.20 Гэртээ ирнэ. Хоолойгоо жамц давстай усаар зайлна. Аньстай эсвэл сүүтэй буцалсан ус ууна. Ганц алим, 2-3 халбага тараг ч юм уу жижиг сажиг юм иднэ. Ер нь бол махтай хоол идэхгүй. Нүүрээ буцалгаж хөргөсөн усаар угаагаад элдэв шалдав зүйлс түрхэх өглөөний дарааллыг давтана. Эсвэл залхуу хүрээд байвал мист цацаад л гүйцээ. Дараа нь үсээ угааж тос түрхэж гялгар малгай өмсөнө. Дасгалын дараа булрах хандлагатай байвал халуун устай ваннанд 20 минут орчим сууна. Усандаа ихэвчлэн доорх зураг дээрх давсыг хийнэ. Зарим үед ваннтай уснаас гараад биеээ кофены скрабаар скрабдана. Кофены скрабыг үрнээс буталсан кофе, зөгийн бал, сүү, оливын тосны холимогоор хийнэ. Үнэтэй кофег уухаасаа илүү скраб хийхэд зарцуулж байна шүү дээ ккк. Арьс нь чинь үнэхээр гоё болно гэдэгт 100% баталгаа өгч байна :)
Уснаас гараад үснийхээ тосыг арилгана. Дасгалын хувцаснуудаа угааж тавина. Үс хатах зуур цайны халбага загасан тосонд өндөгний хальсны нунтаг хольж ууна. Үс, хумсанд сайн нөлөөтэй гэсэн.
22.00 цаг орчимд шүдээ угаагаад орондоо орно. Ном унших эсвэл bullet journal-аа хөтлөх гэх мэт юмс хийнэ.
23.00 цаг орчимд унтана.
The end :)

Comments

  1. пөөхх ёстой үлгэр жишээ амьдардаг юм байна

    ReplyDelete

Post a Comment