... насандаа ойлгосон ... зүйлс

... насандаа ойлгосон ... зүйлс
Ийм нэртэй постууд энд тэнд их уншиж байлаа. Өөрөө бас бичиж үзэх санаатай. Өнөөдөр ачаалал ихтэй бас дээр нь ханиаданд ойрхон ойрхон дарлуулаад байгаа тул эрч хүч султай байна. Замын дундаас залхуу хүрэх шинжтэй ч юу ч байсан эхлүүлээд явья.

1. Хүмүүсийн тухай анхны сэтгэгдэлдээ үргэлж итгэ. Нүд рүү нь ширтээд өөрт төрөх мэдрэмжийг насан туршдаа анхаарч яв. Энэ хүнтэй харьцах харьцаа хаа хүрээд хаана яаж дуусахыг хүртэл анхны сэтгэгдэл тархинд чинь урьдчилан харуулах нь бий.

2. Эрх ашиг чинь зөрчигдөж байвал үргэлж тэмц. Чи тэмцэхгүй бол хохирсоор байх болно.

3. Хэнд ч бүү итгэ. Дандаа давхар шалгаж бай. Ялангуяа ажлын холбогдолтой зүйлс дээр.

4. Мэдрэмжтэй бай. Хүний харц, нүүрний хөдөлгөөн, хоолойн өнгө гээд бүх зүйлийг хурдан анзаарч сур.

5. Өнгөрсөн зүйлстэйгээ бага зууралд. Хуучин хувцас, хуучин харилцаа бүгд үүнд багтана. Өнгөрснөө хаяж чадахгүй бол ирээдүйд чинь зай байхгүй. Хувцасны шүүгээний хоосон зайд шинэ хувцас орж ирэх шиг, сэтгэлийн орон зайд чинь шинэ мэдрэмж орж ирнэ.

6. Нэг эх үүсвэрээс авсан мэдээлэлд бүү реакци гарга. 2 дахь, 3 дахь эх үүсвэр дээр үндэслэн дүгнэлт хийж бай. Ялангуяа ажлын харилцаанд энэ маш чухал.

7. Өөрийн алдаа оноог сайтар дэнслэн бодож бай. Өөрт гарч буй зан ааш, сэтгэлгээний өөрчлөлтийг үнэлж цэгнэж бай.

8. Эмх цэгцтэй бай. Эд материал хийгээд сэтгэл зүрхээ ч гэсэн эмх цэгцтэй байлга. Эс бөгөөс амьдрал чинь цэгцгүй байх болно.

9. Эрүүл мэнд, гоо сайхандаа урсгал зардал гаргахгүй бол их засвар их үнэтэй тусна.

10. Тогтмол цагт унтаж тогтмол цагт сэрэх. Шөнө сууж юм хийх нь эмэгтэй хүнд огт тохиромжгүй.

11. Өндөр хүлээлтээ багасга.

12. Өдөр бүр нэг юм шинээр сурч мэдэж ав. Ганц шинэ гадаад үг байсан ч болно.

13. Хэзээ ч зүгээр бүү суу.

14. Аав, ээжийнхээ үгэнд сайн ор.

15. Гэр бүлийнхэндээ санаа тавь.

16. Аливаа зүйлд хурдтай бай.

17. Үргэлж сайхан хувцаслаж бай. Хайнга хувцасласан үед гай болж олон жил уулзаагүй хүн ч юм уу таарч мэднэ.

18. Уран бүтээлч сэтгэлгээгээ үргэлж хөгжүүл.

....

үргэлжлэл бий...




Comments

  1. Anhnii setgegdel zarimdaa unen bdag shuu. Ene ch dee neg iimerhuu nuhur bna daa gesen bol unen l bdag. Harin, ene ug n gaigui naizarhchihmaar hun bna gesen n shal demii baagii baih n bii. Maash oiroltsoo dugneltuud bna.

    ReplyDelete
  2. Үнэхээрийн үнэн үг шүү, Коюүки минь...

    ReplyDelete
  3. ihenh n buh nasniihand zoruilsan surgamjuud baina.

    ReplyDelete
  4. За тэр үргэлж сайхан хувцасла гэдгийг хамгийн түрүүнд хэрэгжүүлье ээ

    ReplyDelete
  5. Нөхрийнхөө нүдийг анх ширтэж тэр нүдэнд итгэсэн итгэлээр өдий хүртэл явж, замд таарах саад тотгорыг тэр нүд, тэр нүдний харц үргэлж гэрэлтүүлж, итгэл өгч байдаг. Нүд гайхамшигтай эрхтэн

    ReplyDelete

Post a Comment