Like Father, Like Son (2013)

2016-11-26
Хэдэн жилийн өмнө Канны кино наадамд Like Father, Like Son (そして父になる Soshite Chichi ni Naru) киног оролцож байгааг мэдэж байсан ч үзэх завшаан тохиохгүй байсаар өдийг хүрлээ.



...Нэг төрөх газар төрсөн 2 эхийн хүүхдүүд хоорондоо солигдсоныг 6 жилийн дараа тус газраас мэдэгдсэнээр кино эхэлнэ. 2 гэр бүлийнхэн уулзацгааж хүүхдүүдээ анх удаа харцгаана. Нэг нь баян чинээлэг, харин нөгөөх нь тарчиг амьдралтай 2 өөр гэр бүл. Хүүхдүүдийн хүмүүжил зан авир нь ч дагаад бас эрс өөр. Биологийн хүүхдүүдээ буцааж сольж авах уу эсвэл өдий хүртэл өсгөсөн хүүхдүүдээ үргэлжлүүлэн өсгөх үү гэсэн хүнд асуудал 2 гэр бүлийн дунд үүснэ. Хамгийн аймшигтай нь энэ 2 хүүхдийг хооронд нь сольсон хүн нь тэр үед ажиллаж байсан сувилагч эмэгтэй. Зүгээр л чинээлэг, аз жаргалтай бүсгүйд атаархсандаа хорломоор санагдаж хүүхдийг нь сольсон гэдгээ шүүх хурал дээр хүлээнэ. Нэгэнт хэрэг хөөн хэлэлцэх хугацаа дууссан тул тэр хүн ямар ч хариуцлага хүлээхгүй. Харин хөөрхий хоёр хүүхэд тэдний эцэг эхчүүд л шаналцгаана...
 
Хэрвээ надад ийм явдал тохиолдсон бол яах байсан болоо 6 жил өсгөсөн хүүхдээ би лав өөр айлд өгч чадахгүй ээ. 10 минутанд хийсэн эцэг, 10 сар тээсэн эхээс илүү 10 жил өсгөсөн эцэг эх илүү чухал гэж бодно. Ер нь солигдсон гэдгийг нь мэдэх боломж хир бол? Баян залуу бол эхнэрээ 100% буруутгах маягтай. Харин эхнэр нь тухайн үед цус их алдаад ухаантай ухаангүй хэд хоносон болохоор солигдсоныг нь мэдээгүй гэж гэмших.

Comments