SK-II #Changedestiny

Өчигдөр Vogue-оос энэ нийтлэлийг уншаад ийм нэр томьёо байдгийг олж мэдэв. Мөн SK-II #Changedestiny гэсэн үйл ажиллагааны тухай мэдэж аваад хэд хэдэн видеог нь сонирхлоо. Үнэндээ надад ч бас иймэрхүү дарамт шахалт тохиолдож байгаа. Гэхдээ гэр бүлийн зүгээс биш голдуу найз гэхээсээ илүү ажлын газрын таньдаг хүмүүсийн зүгээс гэж хэлж болно. Одоо би үнэндээ ФБ хуудсандаа юм бичихээс ч дургүй хүрч байна. Блогоосоо заримдаа хуучны постоо оруулвал "Чи гэртээ хариад ярих хүн байхгүй болохоор ийм юмс бичдэг үү?" гэнэ. Уншсан номынхоо тухай бичвэл "Чамд гэртээ хийх ажил байхгүй болохоор ном уншаад л тэрнийхээ тухай бичдэг байх тэ?" гэцгээнэ. Дотроо бодсон тэнэг бодлоо юундаа ч тэгээд хүнд хэлээд сэтгэлд сэв суулгаад явцгаадаг юм бүү мэд. Би тийм тэнэг ярианых нь хариуд юу ч дуугардаггүй. Харин дотроо "Mind your own business" гэж л хэлдэг. Бурханы авралаар миний блогт олон юм ярьдаг хүмүүс тун бага орж гардаг шүү, хэхэ.




Comments

  1. гэрийнхэн ч гайгүй, танилууд л хаааяа мэнд мэдэж байж л хүнтэй суусан уу, хөгширлөө барьлаа гэнэ. Гүй ээ мөн хүний амьдралд санаа зовдог улс шүү л гэж бодох юм дөө кккк

    ReplyDelete
    Replies
    1. Kkk. Alga bolj bolj neg garch ireheeree barag l sain uu gehiin orond tegej asuutsgaana.

      Delete
  2. ер нь фб лайкны гуйлгачин болцгоосон хүмүүсийн цугларалт гэж нэг хүний хэлсэн үг үнэн байх шүү гэж боддог юм, бас твиттеийг скролдож байхдаа уйдсанаа, уйлснаа, ядарснаа тоочсон хүмүүсийн пост доор бараг л фоллов хийсэн бүх хүмүүс их мэдэмхийрсэн нь харагддаг шүү, блог их гоё, хааяа ороод хэнд ч ярьмааргүй зүйлээ сараачин суух гоё шүү, ойлгож байна аа ер нь

    ReplyDelete
    Replies
    1. Aan minii case deer tsaaduul chin tegej il comment ene ter bichihgui ee. FBd uursduu bol ajiglagch maygtai tegeed amidaaraa uulzahaaraa dandaa olon yum yarij bdgiin.

      Delete
  3. коммэнт бичихдээ бас л жоохон зовонгуй бичлээ шүү, бичих зөв үү гэж...

    ReplyDelete
  4. Oo tiim humuysiig bitgii tooj stresst.

    ReplyDelete

Post a Comment