From 2011.10.24 to 2016.10.24

2011.10.24-ний өдөр яг өнөөдөр шиг Даваа гараг байсныг би сайн санаж байна. Яагаад гэвэл 2011.10.01-нд Японоос буцаж ирээд 23 хоног сулдаа ганхсаны эцэст би тэр өдөр ажилд орсон юм.  Үнэндээ нэг нөхөр Японд байхад надад сайхан ажил амлаж байсан ч Монголд ирээд 2011.10.20-ны өдөр тэр нөхөртэй уулзахад ажлын талаар А гээгүй болохоор нь хульхидуулсанаа мэдсэн (Тэгээд тэр хүнийг ой санамжиндаа "Миний таних хамгийн худалч хүн" гэдэг тодотголтойгоор хадгалсан). Маргааш нь буюу 2011.10.21-ний Баасан гарагт өмнө нь дуудаж даллаад байсан ажилдаа орохоор очиж өргөдлөө өгөөд дараагийн 7 хоногоос нь ажиллаж эхэлсэн нь тэр (Цаад чинь үнэн лайтай бүх юмыг он сар өдөр бараг цаг минутаар нь санах гээд байдаг юм, хэхэ).
За тэгээд өнгөрсөн 5 жилийн хугацаанд их ч юм үзлээ дээ. Миний албан тушаал 4 удаа өөрчлөгдлөө. Эхний 2 жил Монголд ирээд хэцүү байгаагаа гайхсаар өнгөрсөн бол сүүлийн 3 жилд нь тэгэж суух ч зав олдсонгүй. Зүгээр л ажлын машин, аварга том төхөөрөмжний эрэг шураг болоод таарав. Одоо эргээд бодоход эхний 2 жил бас ч гэж зав чөлөөтэй сайхан байжээ гэж. 5 жилийн хугацаанд олж авсан сайн, муу зүйлсээ дэнслэвэл муу нь бараг илүү мэт бодогдоно. Ор хоосонгүй бяцхан карьер хийсэн гэж өөрийгөө тайвшруулж сууна. Сайн тал нь гэвэл өмнө хэн ч таньдаггүй байсан бол одоо тодорхой хэмжээнд энэ хавьдаа танигдсан байх. Муу тал нь гэвэл өөрийгөө хөгжүүлэх талаар онц юм юу ч хийсэнгүй. Өөрийнхөө үзэн яддаг хүмүүстэй адилхандуу болох гээд намаг балчигт нь шигдээд байна уу гэсэн л бодол төрж байна даа. 5 жил гэдэг хангалттай. Одоо харин өөрчлөлт хэрэгтэй байна!!

Comments

  1. таван жилийн ойн мэнд хүргэе хэхэ
    Одооноос өөрчлөгдөөд байж дээ

    ReplyDelete
  2. Jump never sit
    Sit never jump
    Try never stop

    ReplyDelete

Post a Comment