Хакүхогийн ментал буюу дотоод хүч - Найто Кэнши

Энэ номоо аль эрт бараг уншиж дуусаад орхисон. Анхны сэтгэгдлээр гойд юмгүй. Хакүход ямар нэгэн нууц бий болохоор л ингэж олон түрүүлсэн байх тэрийг нь мэдчих юмсан гэсэн бодлоор л олон хүн авч их борлогдсон ном болсон байх гэсхийгээд дуусгасан. Энэ Найто Кэнши гэдэг нөхөр ч бас мөн сэргэлэн хүн юм аа, Хакүхогоор бизнес хийгээд амжсан байна гэсэн бодол бас төрсөнийг нуух юун. Мань хүн хэдэн жил Хакүхогийн сэтгэлзүйч хийхдээ анх уулзсанаас эхлээд гол гол ялагдлын дараа утсаар ярьсан яриа зэргээ эмхэтгээд энэ номыг бичсэн байна лээ.
Гэтэл саяны олимпын шуугианаар энэ номын гол пойнтыг эргэн нэг санав. Аливаа тамирчин сэтгэлзүйн хувьд олимп байна уу өдөр тутмын бэлтгэл байна уу яг л ижилхэн хандах хэрэгтэй. Энэ бол Хакүхогийн нууц.
Аливаа тамирчин хүн өдөр тутмын нагарэ буюу хэмнэлээ хадгалах явдал нь маш чухал бөгөөд үүнд өглөө босоод хийх үйлдэл, бэлтгэл дээр ирээд хийх зүйлс, тэмцээнд оролцох үеийн хэмнэл бүгд өчүүхэн ч зөрөх зүйлгүй ижил байна гэсэн санаа. Тэр битгий хэл ордоны аль хаалгаар ороод аль буланд зогсож ус уух хүртэл үүнд багтана. Мөн хэрвээ ялагдах тохиолдол гарлаа гэхэд хэмнэлээ огт алдахгүй маргааш нь үргэлжлүүлэх чадвар маш чухал. Ер нь олон үйлдлийг дэс дараалан хийж хэвшихээр рефлексээрээ бүх зүйлд хандана гэсэн санаа гэж ойлгосон. Тодoрхой тогтсон хэдхэн газар тэмцээн уралдаан нь болдог сумочдын хувьд энэ арай амар байж болох юм. Гэхдээ л манай тамирчид олимпт орж байгаа шүү, хүрлийн төлөө барилдаж байгаа шүү гэж паникдаад байгаа нь энэ сэтгэлзүйн бэлтгэл дутуугийнх нь тодорхой. Ер нь ч тэгээд амжилтанд хүрсэн олон хүний намтараас иймэрхүү нагарэ гэх зүйлийг хадгалах их чухал гэдгийг олж харж болно.

Comments

  1. Tiim baihaa tuhain nutag belcheert n taarch dasch uuriiguu amjiltand hurgesen bol tuunii bodol sanaa argiig sudlah n olon Mongolchuudad tustai zuil yalanguya odoo Yopontoi ediin zasgiin hariltsaagaa urgujuuley gej baigaa uyed.

    ReplyDelete
  2. тийм шүү, даанч тэр их хэцүү эд байгаам даа

    ReplyDelete

Post a Comment