The Life-Changing Magic of Tidying Up - Marie Kondo



Өнгөрсөн долоо хоногт энэ номтой нөхөрлөж өнгөрөөв. Сүүлийн нэг хоёр жилээс миний уншдаг сэтгүүлүүдэд KonMari арга гэх мэт зөвлөгөөнүүд мэр сэр үзэгдэх болсон бөгөөд бичсэн номын тоймыг нь уншиж байсан ч ингэтлээ хэрэг болгон анзаарч байсангүй. Харин ЭНЭ нийтлэлийг уншаад түүний тухай лавшруулан энд тэндээс уншиж яваад номыг нь олоод сонслоо. Дэлхий даяар 5 сая хувь борлогдсон ном бөгөөд номын зохиогчийг Time сэтгүүлээс "Дэлхийн нөлөө бүхий 100  хүн"- ий нэгээр нэрлэсэн юм байна.
Эд хогшлоо эмхэлж цэгцлэх нь эргээд хүний өөрийн бодол санаа, амьдрал ахуйг цэгцтэй болгодог гэсэн гол утга санаа энэ номонд агуулагдана. Бид гэр орноо өрөө өрөөгөөр нь цэвэрлэх нь гол алдаа бөгөөд харин эд хогшлоо төрөл зүйлээр нь ангилж хэрэггүй зүйлсээ хаях хэрэгтэй гэжээ. Яг үнэндээ хэрэггүй зүйл гэдэг нь барьж үзэхэд өөрт чинь аз жаргал мэдрүүлэхгүй байгаа зүйлийг хэлнэ. Хувцас, ном, цаас, гэр ахуйн хэрэгсэл, дурсгалт зүйлс гэх мэтээр бүх зүйлээ дэс дараатайгаар ангилан ялгасны эцэст хүн үнэхээр өөрт нь хэрэгтэй хэрэггүй зүйлсийг ялгах чадвартай болдог гэнэ. Marie Kondo-гийн сургалтанд суусан хүмүүс бүүр зарим нь эмхлэх цэгцлэх ажлаа дуусгаад шинэ ажилд орж эсвэл нөхрөөсөө салж зарим нь бүүр жин хасдаг гэнэ.
Надад энэ ном үнэхээр хэрэгтэй байсан зүйлээ олох шиг санагдсан. Гаднаасаа бол би асар эмх цэгцтэй хүн шиг харагддаг, тийм байх гэж их хичээдэг ч миний хяналтаас гарчихсан зарим нэг зүйлс надад бий. Жишээ нь цаас. Би цаасан дунд амьдардаг. Одоо энэ аргыг хэрэгжүүлээд зарим хэсгээс нь ч болов салахыг оролдож л сууна.

Comments

  1. сайн уу, FB-д бас ийм хөдөлгөөн өрнүүлээд байгаа групп бий шүү, зөндөө зүйл сурч байгаа, Zero waste and minimalist гээд, сонирхвол ороод үзээрэй. Цаасан дунд амьдардаг гэдэг нь надтай их төстэй санагдлаа, би ялгаад сонингуудаар нь хогийн уут хийгээд уут авахгүй хэдэн сар болж байна шүү

    ReplyDelete

Post a Comment