Kafka on the Shore - Haruki Murakami


Энэ зохиол бол ерөнхийдөө бидний тэр бүр тайлбарлаж чаддаггүй өөр ертөнцийн талаар гэхэд болно. Үнэндээ тэр ертөнц яг бидний ертөнцтэй зэрэгцэн оршдог.  Зарим хүмүүс хоёр ертөнцийн хооронд зорчиж эндэх зүйлс тэнд нөлөөлж харин тэндэх нь энд нөлөөлдөг гэх мэт. Энэ хоёр ертөнцийг холбогч нь магадгүй зүүд.

Norwegian Wood - тэй харьцуулбал сэтгэл хөдөлгөсөн зүйлээр тааруу ч зарим зүйлийг задлан бодуулах талаар илүү санагдав. Энэ зохиолчийн хэд хэдэн онцлогуудыг олж харлаа. Хоёр зохиол хоёулаа дууны нэртэй. Нэг нь бодит нөгөө нь хийсвэр. Угаасаа ч нэг нь бодит нөгөө нь хийсвэр ертөнцийн тухай зохиол. Грекийн домог үлгэрүүд хоёуланд нь цухас гардаг. Мөн сонгодог хөгжмийн зохиолчдын тухай бас нилээд хэсгийг эзэлнэ. Угаасаа япончуудын өөрсдийнх нь мэдлэг боловсролоо байнга дээшлүүлж уншиж судалдагтай нь холбоотой байх. Жирийн нэгэн хүн ч гэсэн алдартай сонгодог хөгжмийн зохиолчдыг судалдаг гэж ярихыг олонтаа сонсож байсан.

Бас нэг сонирхолтой зүйл нь энэ зохиолын үйл явдал голлон өрнөдөг хотод би очиж үзсэн бөгөөд Кафкагийн орж хоол иддэг алдартай удон шөлний газар ч бас удон идсэн удаатай. Бас нэг номын сан шиг пиг номтой айлд ч очсон. Түүний очиж нуугддаг уулын байр байдлыг ч бас ойлгож байлаа.




Comments

  1. "Бие махбодь цаг хугацаанаас хамаардаг бол хүний ухамсар цаг хугацаанаас хамаарахгүй. Бидний ухамсарт хувь тавилан аль хэдийнэ бичигдсэн байдаг " гэнээ. Kafka on the Shore-ийн утгыг товч тодорхой хэлчихсэн юм шиг санагдав.

    ReplyDelete
    Replies
    1. 1Q84 хэмээх зохиолыг нь та уншиж байсан уу? Монгол хэл дээр орчуулагдсан хувилбар нь орчуулгын хувьд ямар ч утга авцалдаагүй, уншихад ойлгомжгүй гэж хүмүүс ярих юм. Та шууд япон хэл дээр уншдаг уу? Монгол нь ямархуу талаар мэдэхгүй биз?

      Delete
    2. Номын дэлгүүрт ороод хэдэн хуудсыг нь уншаад үзчихвэл хүмүүсийн яриад байгаа нь үнэн эсвэл худал гэдэг нь тодорхой болох бус уу?

      Delete

Post a Comment