Skip to main content

Үнэн ба худал

Нэг ийм нийтлэл уншаад өөрийнхөө зүгээс өөртөө үнэлэлт өгөхөөр шийдэв ээ. 

Ихрийн ордныхны тухай үнэн ба худал зүйлс

Хөнгөмсөг
Худал. Хөөрүү (тийм махбодитой). Тийм ээ, тэд хөл хөнгөн ч, хөнгөмсөг хүмүүс огт биш. Хөнгөмсөг гэдэг бол зүгээр л тэдний тухай яригддаг домог. Ихрийн ордонд төрөгсөд нэг зүйлээс нөгөө рүү маш хурдан шилжиж чаддаг. Мөн тэд үнэнч байдлыг зөвхөн өөрсдийнхөөрөө л хүлээн авдаг. Гэхдээ энэ нь тэднийг бат бөх, найдвартай харилцаа үүсгэж чаддаггүй гэсэн үг биш юм. Харин ч эсрэгээрээ, бат бөх харилцаа тэднийг "газардахад" нь тусалж, түшиг тулгууртай байгааг нь мэдрүүлэх чухал үүрэгтэй. Үүний дараагаар л тэд эргээд сонирхолтой зүйлсийг судлах ажилдаа ордог.

Худлаа шүү ёстой, хэхэ. Би бол 85% буурь суурьтай хүн. Бараг л одоогийн ихэнхи эрчүүдээс эрэгтэйлэг зан чанартай гэж өөрийгөө дүгнээд байгаа. Нааш цааш шийдвэрээ өөрчилдөг хүмүүст үнэн дургүй. Сонголтондоо үхтлээ үнэнч. Эхэлсэн юмаа ер нь хаядаггүй. Жишээ нь энэ блог. Гэхдээ би тун саяхнаас ийм хатуу зарчимч зан чанартай байгаад хэнд ашигтай юм бэ гэсэн бодолтой болоод байгаа. Одоо өөрчлөгдөх ч хаашаа юм. Чадахгүй байх өө.

Харилцахад хялбар
Үнэн. Зөвхөн ихрийн ордныхны товч намтарт л "харилцаа сайтай" гэсэн тодорхойлолт бүрэн утгаараа оршиж байдаг. Бусад ордонд төрөгсөд өглөө ажилдаа ирэхдээ хамт ажилладаг хүмүүстээ "сайн уу", харин оройдоо "баяртай" гэж хэлдэгээ мөн цайны цагаар мессенжерээр баахан эможи явуулдгаа дээрх тодорхойлолтон дор тайлбарлаж мэдэх юм. Харин ихрийн ордныхон товч намтрынхаа энэ хэсгийг үнэн сэтгэлээсээ биелүүлдэг байна. Тэд зөвхөн хэрэгт дуртайдаа, бусдын талаар бүгдийг мэдэхийг хүсдэгтээ ч биш (ингэх тохиолдол ч байдаг), тэдэнд үнэхээр харилцан яригч нь сонирхолтой байдаг. Гайхалтай байгаа биз?

Үнэн. Би ер нь огтын танихгүй хүнтэй ч 100 жилийн өмнөөс таньдаг байсан юм харилцаж чаддаг. Энэ мэндлэх тал дээр үнэн хатуу үзэл бодолтой. Хүн рүү мессеж, мэйл аль нь ч бичсэн амар мэнд эрэх ёстой гэсэн хатуу зарчимтай. Мэндэлдэггүй хүмүүсийг үзэн яддаг. Элдэв эможинд бас дуртай. Viber энэ тал дээр үнэн хөөрхөн санагдаад байгаа. Заримдаа хөөрхөн дүрсүүдийг турших гээд хаа хамаагүй дүрс хүн рүү явуулна аа, хэхэ.


Нийтэч
Яг үнэн. Хэрэв та алс холын орныг зорих гэж байгаа бөгөөд хүмүүстэй харилцахдаа тааруу бол, танд ихрийн ордонд төрсөн хүн хэрэгтэй. Нутгийн оршин суугчидтай харилцах үүргийг ихрийнхэнд даатгавал, дараа нь харамсахгүй шүү. Таныг тэнд зогсож байгаа танихгүй хүнээс замын чиглэл асуух үгүйгээ шийдэж байх хооронд ихрийн ордныхон аль хэдийнэ асуугаад, тэдний гэрт үдийн цай уухаар очих цагаа тохирч байх болно. Мөн тэд зүгээр ч нэг ярьж тохирохгүй, бүр нутгийн аялгаар ярина гээд бод доо. Ихрийнхэн ийм л чадвартай.

Үнэн бас худал. Нутгийнхантай бол хэл амаа ололцоно оо, хэхэ.  Өмнө Японд байхдаа автобусанд танилцсан эгчээр өглөөний цайнд даалгасан тохиолдол гарсан л юм байна, хэхэ.  Ер нь бол нүүрийн буян сайтай сайтай хаха. Сая Япон хамт явсан хүмүүс юм л бол чи очоод асуу даа гээд л намайг түлхээд байсан. Харин нэг дургүй хүргэсэн хүнийг үхтлээ өршөөхгүй, муухай харьцсаар байж мэднэ. 

Чалчаа
Худал бөгөөд үнэн. Тэд маш их зүйл мэддэг. Гэхдээ ихрийнхэн танд мэддэг болон сонссон зүйлсээ шууд л яриад эхлэхгүй. Харин та яриан дундаа тэдний сонирхдог сэдвийг хөндөх л юм бол тэд жинхэнэ радио болж хувирна. Түүний ярих явцад та маш их зүйл олж мэдэж, суралцсан байна. Мөн тэд зөвхөн ганцаараа яриад байхыг хүсэхгүй гэдгийг санах хэрэгтэй. Танд ч гэсэн ихрийнхний агуу их мэдээлэл авах хүслийг нь дарах хэрэг гарна.

Үнэн. Гэхдээ зарим хүний хувьд би дуу цөөнтэй, их зантай.  Би хүмүүст мэддэг зүйлсээ гайхуулах гэсэндээ биш зүгээр л тэд нар ч гэсэн мэдэж аваасай гэж ярьдаг. 

Заримдаа ихрийн ордонд төрсөн хүмүүс хэдий өөр ажил мэргэжил эрхэлдэг байсан ч, олон нийтийн харилцааны салбарт ажилладаг юм шиг санагддаг. Учир нь танд японы цэцэг тарих урлагийн дамжаа, шинэ гарсан апп эсвэл аль нэг сайт дээр гарсан сонирхолтой мэдээллүүдийг зөвхөн ихрийн ордныхон л хэлж өгнө. Энэ ордонд төрөгсөд ам дамжсан ярианы жинхэнэ хаан байдаг. Тиймээс л тэд олж мэдсэн шинэлэг, сонирхолтой мэдээллээ бусадтай хуваалцахдаа үнэхээр баяртай байдаг юм.
Сонирхуулахад, олон нийтийн харилцаа болон олон нийтийн сүлжээний маркетингийн салбарт ихрийн ордны махбодитой хүнийг гүйцэх хэн ч байхгүй.
Ихрийн ордныхонд таалагдах хамгийн сайхан бэлэг бол ном. Гэхдээ анхааралтай байх хэрэгтэй. Учир нь таны бэлэглэх гэж байгаа хамгийн сүүлийн үеийн шинэ номыг тань тэр бүр сарын өмнө эх хувиар нь уншаад дуусгасан байх вий.

Ер нь бол нэг тийм хэрэгтэй мэдээллийг хэрэгтэй хүнд нь дамжуулах чадвар байна гэдгээ олж илрүүлсэн. Мэдээллийг баяртайгаар хуваалцах дуртай. Хүмүүс харин хуваалцахдаа маш муу юм шиг санагддаг тул гутардаг.
Номноос илүү жижиг чамин зүйлст дуртай байж мэднэ. Номонд дуртай ч голомтгой шилэмтгий. Гэхдээ сайхан ном бэлэглэсэн хүний хийсэн гэмийг өршөөж болзошгүй. Энэ жил монита зохиосонд дандаа тэнэг бэлэг бэлэглэсэн хүний хамгийн сүүлчийн номноос нь болоод өршөөсөн хэхэ. 


Эх сурвалж: Buro24/7

Comments