Өөрчлөлт-3

Балетаар хичээллээд 3 сар гаран боллоо. Яг өнөөдрийн байдлаар 24 удаагийн дасгалд хамрагдсан байна. Одоогийн байдлаар 1 сарын 1-нд байсан жингээсээ 2 кг хасагдсан. Мөн бүсэлхийний тойрог 4 см багассан байна. Ер нь цээжин бие л илт хэрзийгээд байна. Балетын муу тал нь хөх жижигсдэг юм уу даа. Мөрний булчин бол бас байна аа байна. Хүзүү бол анхаарал татахуйц харагдаж байгаа. Яагаад гэвэл хамаг нарийн шөрмөсүүд нь ялгарч харагддаг болсон. Энэ нь надад маш их таалагдаж байгаа. Уян хатан чанар бол дээшилж л байгаа байх. Би өөрийгөө их хатуу хөшүүн биетэй гэж боддог байсан чинь манай дамжаанд явж байгаа хүмүүсийн "олимпын найдвар" нь намайг гэж манай багш хэлсэн хэхэ.
Хүн өөртөө дөнгөж нэг бүтэн өдөрт ноогдох 24 цагийг зарцуулахад ийм их өөрчлөлт гарч байгаа нь нэг бодлын аймаар шүү.

Comments

  1. Сайн байна уу? Би өөрийн чинь балетаар хичээллэж байгаа туршлагыг чинь уншлаа. Их гоё санагдаж байна. Би бага зэрэг бөгтөр юм л даа, бас унжуудуу мөртэй. Балетаар хичээллэвэл засагдах болов уу? Би одоо 25 настай.

    ReplyDelete
    Replies
    1. Сайн. Сайн байна уу?
      Сэтгэгдлээ үлдээсэнд баярлалаа. Нурууны бөгтөр сайн засагдах байх аа. Бие чинь хир зөөлөн хатуугаас хамаарна. Би лав суухдаа бөгтийхгүйг их хичээдэг болсон. Насны хувьд тэр дамжаанд 50-тай хүмүүс хүртэл явдаг гэсэн. Тийм болохоор оролдоод үзэхэд юу нь буруу байхав. Сайхан залуу нас байна.

      Delete
    2. Хариулсан баярлалаа :)

      Delete

Post a Comment