Өөрчлөлт-2

Балетаар хичээллээд 2 сар гаран боллоо. Нийт 16 удаагийн дасгалд хамрагдсан. Нэг удаадаа 1,5-2 цаг зарцуулдаг. Одоогийн байдлаар жин огт хасагдаагүй 1 сарын 1-нд ямар байсан тэрүүгээрээ л байна. Харин өмнөх дугаарт бичсэнтэй адилхан бүсэлхийнээс дээш хэсэгт маш их харагдахуйц өөрчлөлт гарч байна. Гараа 2-р байрлалд барихад хэнхдэг дээгүүр нөгөө яриад байсан яснууд мэдэгдэж байна. Мөрний булчин ялгарч харагдаж байна. Хэвлийгээр 6 pack-ийн эхний 2 нь мэдэгдэж байна гэх мэт. Нурууны булчингууд бас ялгарч харагддаг болсон байна гэсэн. Хүзүү бас өмнөхөөсөө уртассан санагдаж байгаа ч багш маань наадах чинь юу ч биш энэнээс урт хүзүү гарах ёстой гэж байгаа, хэхэ.
Одоо хийж байгаа дасгалуудаас доорх зураг дээрх маш хэцүү. Балкан дээр тавьсан хөл холгоод өвдөөд байдаг юм. Хөлөө тавьсан чигтээ өлмий дээрээ зогсоод 2 гараа дээр өргөж тэнцвэрээ олох гээд бүгд л хэцүү. Хаа байсан хүүхэд үеийнхээ гидрийг олж өмссөн гээд л бодчих.  Ер нь байнгын энд тэндээ булралттай өвдөлттэй хүн л байна даа. Насан туршийнхаа сайн сайхны төлөө гэж бодоод л тэвч хичнээн жил хийсэн ч ялгаагүй л өвддөг гэж багш маань хэлнэ. Би ч зарим хэцүү дасгалын үед багш хүчлэхээр ёо ёо гээд орилж өгнө. Тэгэхээр биеэ нөөгөөд хийсэнгүй буларч өвдөж байхад нь сайн хийвэл сунгалт сайжирна гээд л зэмлэнэ. Өөдөөс нь би бас дуугай байхгүй би чинь мэргэжлийн бүжигчин болохгүй тэгээд ч "хөгшин хүн" гээд биеээ өмөөрнө өө, хэхэ.

Comments

  1. хаана хичээллэж бйагаам хөгшөөн .. би УБд ажилтай болонгуутаа хичээллэмээр байна кэкэ

    ReplyDelete
  2. хоёулаа чинь нэг ярилцдаг баатар болоод байлуу юу билээ

    ReplyDelete
  3. өөрчлөлт нэгийг уншлаа таалагдав... би явнаа явна шүү явна

    ReplyDelete

Post a Comment