2015 оны тайлан

Өнгөрсөн жил сүртэй нь аргагүй ИЙМ нэгэн пост хийж байсан билээ. Хир зэрэг үр дүнд хүрсэнээ доор сийрүүлсүү ккк.

1. Өөр салбарт бас хальт хүч үзэх - Биелсэн ч юм шиг биелээгүй ч юм шиг ккк. Гэхдээ л шинэ ажил, шинэ туршлага
2. Хуучин төгссөн сургуульдаа буцаж очиж хэсэг хугацаанд ажиллах - 100% амжилттай биелсэн :)
3. Энэ маш хувийн зүйл ээ, хихи - Биелээгүй ээ :(
4. 4 дэх дипломоо авах - Бага багаар дөхөж л яваа. Амьдралын маань гол зорилго болчоод байгаа.
5. Гоо сайхандаа өндөр анхаарал тавих - Анхаарал тавьсан боловч үр дүнд хүрээгүй ээ хэхэ. Гэхдээ огт анхаараагүйгээс эрхбиш дээр л байсан байлгүй дээ тэ.
6. Япон хэлээ сайжруулах- Японд очсон сайжирсан байна л гэцгээж байсан. Гэхдээ би итгээгүй ээ хэхэ.
7. Мэргэжлийн нэг зэрэг авах - Саяхан хэд хоногийн өмнө шалгалтандаа тэнцсэн. Тамга тэмдэгээ аваагүй л байгаа.
8. Хувийн чанартай тул бичихгүй ээ, хэхэ - Их олон кодлоод бичсэн юмнуудаа өөрөө ч санадаггүй ээ хэхэ.
9. Бие галбиртаа анхаарах - Анхаарсаан анхаарсан. Гэхдээ сүртэй үсрэлт хийхээр амжилтанд хүрээгүй ээ хэхэ. 4 сараас Spinning, yoga гээд юм юм л оролдсон. Гэхдээ хавар хаа таарсан газраа шүлсээ гоожуулаад л унтаад байдаг хүн чинь огт тэгээгүйг бодоход сайнаар нөлөөлсөн л байх. Одоо балетанд жинхэнэ тамлуулж байгаа даа хэхэ. Манай багш намайг зэгзгэр л болгоно гэнэ шүү хэхэ.

10. Туркэд очиж зугаалах - Биелээгүй ээ
11. ... очиж зугаалах - Биелээгүй ээ
12. Мэргэжлийн нэг ном бичих - Мөлхөж л байгаа хэхэ

13. Бас нэг жижигхэн юм хэвлүүлэх  - Биелээгүй ээ
14. Нэг олон улсын хуралд оролцож илтгэл тавих - Биелээгүй ээ
15. Пост докторын тэтгэлэг хайгаад монголоос явах -Хайж л байгаа. Европ явья гэсэн тэндэхийн нөхцөл байдал сайнгүй байх шиг.
16. Гэрээ сайхан тохижуулах -  Бас яахав бага багаар сайжирч л байгаа хэхэ.
17. Хувийн чанартай тул бичихгүй ээ, хэхэ - Энд одоо бас юу бичсэн юм бол оо хэхэ
18. Гоё зургуудаа авч байх - Үгүй яах вэ далайн эргийн зураг мураг бас байна аа хэхэ.
19. .... орж зугаалах - Биелээгүй ээ
20. ... сурах - Биелээгүй ээ
21. ... сурах - Биелээгүй ээ
22. Өөдрөг, өөртөө итгэлтэй, эрч хүчтэй байх - Биелсэн :)

23. ... сурах - Биелээгүй ээ
24. Ээждээ дээл оёж өгөх - Ээж өөрөө оёоод би товч шилбийг нь хадсан гэвэл тооцогдох уу хэхэ.

25. Аавдаа төрсөн өдрөөр нь ... хийж өгөх - Энийг би биелүүлж амжаагүй ээ :(
26. Хумсаа гоёоор будаж байх - Хальт биелүүлсээн. Зургуудаа блогтоо бас оруулсан болохоор харсан л биз дээ хэхэ.
27. Нэг брэндийн модель шалгаруулалтанд орж байгаа. Тэрэндээ тэнцээсэй гэж хүссэн, хэхэ. - Удаж удаж хариу нь ирсэн болохоор хариу бичээгүй хаяцан. Дизайнер нь уулзая гэсэн байсан.
28. Бас нэг олон улсын семинарт оролцох - Биелээгүй ээ

Ингээд ихэнхи нь биелээгүй юм шиг боловч би сэтгэл хангалуун байна өө хэхэ. Ерөнхийдөө ажлын амжилт гайгүйтэй, романтиклалын хувьд 00 жил болсон байна. 2014 оны 12 сараас хойш ганц ч болзоонд яваагүй гээл бодчих хэхэ.
Он эхлэхэд тэмцээнд түрүүлээд шилэн цом гардаж авсан бол шинэ жилээр алтан цом гардсан. 
Нээрээ энэ жил амьдралдаа байгаагүй олон шинэ жилд орсон. Бүтэлтэй бүтэлгүй олон даашинз авсан. Ажлын газрынхаа хамгийн дэгжин бүсгүйгээр шалгарсан. Бас хамгийн ухаантайд нь нэр дэвшсэн явна лээ хэхэ.
Миний товч тайлан ингээд дууслаа. 
За тэгээд бүгдээрээ сайхан шинэлээрэй. 

Comments

  1. No more translations?! So sad...

    PS: I wish you all the best!

    ReplyDelete

Post a Comment