Comrades: Almost a Love Story (1996)

...Аз жаргал хайн эх газрын Хятадаас Хонгконгийг зорьсон залуу, бүсгүй хоёрын түүх. Хүний газар хөлөө олох гэж зовж зүдрэх явцад учирсан хайр. Бүхэл бүтэн 10 жилийн ээдрээт амьдралын эцэст хаа холын Америкт ахин тохиосон учрал... 

Comrades: Almost a Love Story буюу "Бараг л хайрын түүх" хэмээх Хонгконг кино. Гял цал зүйлгүй энгийнхэн өрнөх хирнээ хөгжим чимэглэл нь хүний сэтгэлд нийцтэй уянгын драма төрлийнх. Жүжигчдийн харц, хөдөлгөөн бүр нь нэг тийм үнэмшилтэй. Ялангуяа цэл залуухан үзэсгэлэнт Maggie Cheung -ийн  тоглолтын уран чадварлагийг биширмээр. Тереза Тенгийн доорх дууны нэрээр нэрлэгдсэн энэ кинонд гол дүрийн хоёрын хайрын түүхтэй Тереза Тенг өөрөө бас түүний дуунууд нандин дурсамж болон шигтгэгдэн оржээ. Киноны оргил хэсэгт нь  Goodbye my love дуу явсан нь надад ч бас хуучны явдлыг санагдуулав.





Энэ киноноос 1980-1990-ээд оны нийгэм хүн зоны байдал, сайн саар бүхнийг тольдон харах зуур амьдралын эрхээр алс газрыг зорьсон монголчуудтай бас ийм явдал тохиолдсон байх даа гэж бодож суув. 

Comments