Монгол миний эх орон



Тайгын нуруундаа ан амьтан шивээлсэн
Талын тэнүүндээ мал сүрэг шилгээсэн
Талбиун нутаг минь сан эрдэнээр ширдэглэсэн
Тансаг жаргалыг хүн арддаа шингээсэн

  Гишгэж яваа цэцэгт ногоон газар минь
  Гэрэлт нарны цэлмэг номин тэнгэр минь
  Эх орон төрөлх миний өлгий
  Элгэн садан түмний алтан дэлхий

Аясын салхинаас сор хаялан сугсарсан
Атрын шагшуурга үр тариа шуурайлсан
Амжилт цогцлон нэр алдар цуурайтсан
Ажлыг цавчилан нөр үйлсээ шуурхайлсан

  Гишгэж яваа сахь юу анхилам газар минь
  Гэрэлт нарны охь юу номин тэнгэр минь
  Эх орон төрөлх миний өлгий
  Элгэн садан түмний алтан дэлхий

Дэлхийд нягтарсан эв зүй минь батжингуй
Дэвшиж шалгарсан зүг чиг минь бадрангуй
Дээшлэн мандсан их хөгжил үзүүргүй
Дэлгэр цэцэглэсэн маш сайхан ирээдүй

  Гишгэж яваа цэцэгт ногоон газар минь
  Гэрэлт нарны цэлмэг номин тэнгэр минь
  Эх орон төрөлх миний өлгий
  Элгэн садан түмний алтан дэлхий

  Гишгэж яваа сахь юу анхилам газар минь
  Гэрэлт нарны охь юу номин тэнгэр минь
  Эх орон төрөлх миний өлгий
  Элгэн садан түмний алтан дэлхий
  Эх орон төрөлх миний өлгий
  Элгэн садан түмний алтан дэлхий
P.S: Энэ жил "Орчлонг хайрлаарай"-г баахан дуулсан. Одоо найранд дуулах шинэ дуутай болоё доо, хэхэ.

Comments