Би гэртээ

2015-11-13
Одоо уншиж байгаа ном
Үүнийг ч бас уншиж байгаа. Янз бүрийн ном орныхоо хажууд овоолчихоод тэр өдөр юу уншмаар байна тэрийгээ шүүрч авч уншдаг хүн л дээ, ккк


Энэ шилэн бөмбөлөгийг манай ах надад олон жилийн өмнө авчирч өгч байсан юм.

Энэ жилийн фейшн зорилт нь солонгын долоон өнгийг өөрийн шүүгээнд бий болгох байлаа. Гэхдээ зорилтондоо хүрч амжаагүй л байна. Ийм cobalt blue юбка, цамцтай болсон.

Гэхдээ бас өмнө хэзээ ч хэрэглэж байгаагүй ийм ягаан өнгийн цамцнууд нэмсэн юм байна.  Өнөөдөр би дээрх шиг цэнхэр юбкатай, энэ ягаан шиг ноосон цамцтай явсан. Уруул нь цамц шигээ, хумс нь юбка шигээ өнгөтэй шүү бас, ккк

Comments

  1. Сайн байна уу? Өөрийн чинь блогт их дуртай шүү~
    Би бас энэ өгүүллэгүүдтэй номыг уншсан юм байна. Нацумэ Соосэкигийн нэг өгүүллэг их таалагдсан.

    ReplyDelete
    Replies
    1. Сайн. Сайн байна уу?
      10 шөнийн зүүдийн 3 дахь уу? Аймаар өгүүллэг байсан.

      Delete
    2. Уншаад дуусчихлаа. Таалагдсан нь: Нагиб Махфузын Өдрийн хугас, Исаак Башевиз Зингерийн Хар захын гудамжны Спиноза, Курт Воннегутын Харрисон Бергерон

      Delete
    3. Одоо л хариу бичиж байгаад уучлаарай, би өөрийн чинь нийтлэлийг унших дуртай ч өөрөө блог хөтлөж чаддаггүй (магад залхуурсан) болохоор блогоороо бараг ордоггүй юм л даа :P

      Тийн, нөгөө үүрч явсан хүү нь урд насандаа хөнөөсөн хүн гэдгийг мэдэхтэй нь зэрэгцээд хүү нь чулуу шиг хүнд болчихдог доо? Яг тэр хэсэгт "Палл" гээ л явцан :))

      Тийн, Харрисон Бергерон маш сонирхолтой санагдаж байсан. Дараа нь Жорж Оруэлл -ийн 1984 уншсан чинь уг өгүүллэгтэй маш төстэй санагдаж байсан.

      Delete

Post a Comment