Яг чам шиг амьдарч үзэхсэн...





Яг чам шиг амьдарч үзэхсэн...
Яваад өгдөг, буцаад ирдэг...
Алдуурсан сэтгэлийг минь аргадах уу
Шаргал навчистай хамт
Яг чам шиг амьдарч үзэхсэн
Яг чам шиг дээгүүр дүүлэхсэн

Даль жигүүрийг чинь салхи эцээж чадахгүй...
Дэндүү омголон эрх чөлөөг чинь хорьж дийлэхгүй...
Намайг хайрлах гэж ирдгийг чинь хэн ч мэдэхгүй...
Жигүүргүй намайг 
Хайрлан дурлаж уйлан дуулмаар
Үгүйсгэж чадахгүй эрхэмсэг амьдрахсан

Хүсэл шиг, хагацал шиг
Хачин ихээр хайрламаар
Үл ойлгогдом, учирлаж гуймаар
Үзэн ядаж хайрламаар
Яг чам шиг дүүлж
Яг чам шиг би амьдрахсан

Яг чам шиг амьдарч үзэхсэн...
Яг чам шиг дээгүүр дүүлэхсэн... 

Хүсэл шиг, хагацал шиг
Хачин ихээр хайрламаар
Үл ойлгогдом, учирлаж гуймаар
Үзэн ядаж хайрламаар
Яг чам шиг дүүлж
Яг чам шиг би амьдрахсан

Хүсэл шиг, хагацал шиг
Хачин ихээр хайрламаар
Үл ойлгогдом, учирлаж гуймаар
Үзэн ядаж хайрламаар
Яг чам шиг дүүлж
Яг чам шиг би амьдрахсан

Comments

  1. гоё дуу байж, анх удаа сонслоо

    ReplyDelete

Post a Comment