Yosakoi 2015

2015-08-11
Манай хотод жил бүр уламжлал болгон зохиогддог бүжигт наадам 62 дахь удаагаа энэ өдрүүдэд болж байна. Ажил ихтэй байсан тул энэ удаагийн бүжигт наадам руу явах уу болих уу гэж эргэлзсэн ч өөрийн авчирсан Монгол бүжигчдээ хэрхэн бүжиглэхийг харж хэдэн зураг авах нь зүйтэй гэсээр тийш явлаа. Эхлэх цагаас нь арай өмнө очсон байсан тул хажуугийн дэлгүүрт хэсэг гиеүүрч зогстол нүргээнт хөгжмийн чимээ сонсогдож эхэллээ. Гадагш яаран гараад чих дөжрөм хөгжмийн хэмнэлийг нь сонсмогц өөрийн эрхгүй зүрхний цохилт түргэсч, хамаг биений шар үс бослоо.
Урт гудамжийг уруудан зураг дарж олон багийн гоёмсог бүжгийг харж  байхдаа 35 хэмийн халуунд бүжиглэх цоглог бүжигчдээс нь хэдэн жилдээ дундрамгүй эрч хүчийг олж авлаа би. Өмнө үзээгүй биш энэ удаа болиод ажлаа хийсэн ч яахав гэж бодож байсан өөрийгөө "Хэрвээ тэгсэн бол чи үнэхээр сайхан энэ мэдрэмжийг мэдэрч чадахгүй байж шүү дээ" зэмлэн байлаа.

Comments