Сэрүүн зүүд шиг амьдрал

Дүүрээд дүүрээд нулимс минь
Нүдний аяганд багтахгүй ээ
Дурлаад дурлаад сэтгэл минь
Нөмгөн үнэнээ ялгахгүй ээ


Сэмрэх тоолонд догдолдог
Харцаа яаж л тогтоох вэ
Сэрүүн зүүд шиг амьдрал
Хайраас яаж л уйдах вэ


Нуурлаад нуурлаад цэлийлээ ч
Хөндийгөө тийрээд урсахгүй ээ
Нүүрлээд нүүрлээд учирлавч

Хүний л жамыг тойрохгүй

Сэмрэх тоолонд догдолдог
Харцаа яаж л тогтоох вэ
Сэрүүн зүүд шиг амьдрал
Хайраас яаж л уйдах вэ


Нүүгээд нүүгээд манан чиг
Yүлээ хөөж дийлэхгүй ээ
Нуугаад нуугаад тавилан чинь
Yйлээ тойрч чадахгүй ээ


Сэмрэх тоолонд догдолдог
Харцаа яаж л тогтоох вэ
Сэрүүн зүүд шиг амьдрал
Хайраас яаж л уйдах вэ




P.S: Хавар бас намар нэг л газар таарах боловч эхлээд чи надаас өнөөдөр би чамаас зугтлаа...

Comments