Өөдөө тэмүүл

Саяхан Sheryl Sandberg-ийн Lean In: Women, Work, and the Will to Lead хэмээх номтой 3 хоног найзлав. Энэ номыг унших зуур өнгөрсөн амьдарлынхаа турш ажил мэргэжлийн түвшинд алдсан боломжуудаа дотроо тоолж яагаад, ямар учир шалтгааны улмаас би тэр боломжуудыг алдсан билээ гэж тасралтгүй эргэцүүлж байв. Ерөнхийдөө өөртөө итгэлгүй байдлаасаа бас дээр нь шийдвэр гаргахдаа эргэлзсэнээс болж олон сайхан боломжийг алджээ. Номонд өгүүлсэнээр энэ зөвхөн надад ч биш эмэгтэйчүүдэд нийтлэг тохиолддог үзэгдэл юм байна гэдгийг мэдэв. Ерөнхийдөө эрэгтэйчүүдэд заяагдмал өөртөө хэт итгэлтэй чанар байдгийг мэддэг ч эмэгтэйчүүд ийм итгэлгүй байдаг гэдгийг мэдсэнгүй явжээ. Хуудаснаас хуудсанд дурьдагдах тоо баримт, жишээг унших бүртээ би яг ингэдэг шүү дээ гэж дотроо халаглаж байлаа. Миний хувьд 2 жилийн өмнөөс эхлээд 2 ч өөр төрлийн удирдах ажил хийж үзлээ. Гэхдээ тэр ажлуудын саналыг би өөрөө хүсээд хүлээж авсан биш чамаас өөр хүн байхгүй гэж дээд удирдлaгаас тулгасан тул хүлээж авахаас өөр аргагүй болсон билээ. Би ч гэсэн өмнө нь "ширээнд суухаас татгалздаг бүсгүй" байсан одоо бол би ширээнд суух ёстой, суух суухдаа бүүр дээгүүр эгнээнд суух хэмжээний эрх мэдэлтэй гэдгээ мэддэг учраас эргэлзэлгүйгээр очиж суудаг болсон.
Эцсийн дүгнэлт нь энэ бол залуу эмэгтэйчүүдийн заавал уншаад өөртөө өөрчлөлт хийх ном!!!



Comments

  1. уншаад л байна, эргэцүүлж удаан уншихад сайхан ном билээ харин

    ReplyDelete

Post a Comment