Sanrio Puroland



2015-07-11
Энэ удаа очиж үзэхийг хүссэн газрын жагсаалтанд багтсан Sanrio Puroland. Hello Kitty-д дуртай хүн бол заавал очих газар шүү, хэхэ.

Shinjiku –гээс Keio line-д суугаад бараг 1 цаг гаран явсаны эцэст Tama Center Station дээр буулаа. Замдаа бас хөөрхөн адал явдалтай. Вэб дээрээс харсан мэдээллээр 29 минут орчим яваад очно гэсэн тул цагаа хартал аль хэдийн өнгөрсөн, дээр нь буудлын нэрс нь нэг л өөр болох шиг, яанаа би буудлаа өнгөрчихлөө гэж бодогдоод буучихлаа. Тэгээд буусан буудлынхаа мэдээллийн самбар харвал 3 буудлын наана буусан байх нь тэр. Дараагийн галт тэргийг хүлээнгээ ядаж буух буудлынхаа дугаарыг тогтоохгүй гэж өөрийгөө зэмлэж байлаа. Shinjiku-д 1-ээс эхлээд очих газар маань 41 дугаартай байж гэтэл би 38 дээр буусан зогсоно.
Tama Center Station-ээс бол бага зэрэг зайтай ч олоход амархан байлаа.
Үүд рүү дөхөх тусам хүн ихэсч билет аваад дотогшоо ортол түг түмэн хүн дүүрэн байна. 






Урсдаг шатаар доош бууж үлгэрийн ертөнц рүү орохдоо өөрийн эрхгүй дуу алдлаа. Даанч хэтэрхий их хүнтэй байсан тул хэсэг зуур дэмий ч газар ирэв үү дээ гэж бодлоо. Сонин юм нь юу ч байгаа юм, зүгээр л нэг хөөрхөн байшин руу орчихлоо гэсэн шүү бодолтой.  Хүмүүс ямар нэг юм хүлээсэн бололтой газраар эгнэн суух нь үзэгдэнэ. Удахгүй парад явах тухай чанга яригчаар зарлаж байсан тул 2 давхарт гараад хүлээн зогслоо. Бас нилээдгүй хүлээсний эцэст парад эхэллээ. 





Харин парад эхлэнгүүт бодол маань өөрчлөгдлөө. Бүх гэрэл унтарч үлгэрийн ертөнц амиллаа. Ухаан бодол минь ч тэрхүү орчиндоо уусч Happy, Lucky Everyday lala гэж даган дуулж гараараа үлгэрийн баатрууд руу даллаж байв. 




Энэ мөчид би шууд л харамсахаа больсон, хэхэ.

















Парадны дараа бусад давхраар нь явж энэ хөөрхөн газрыг сайтар сонирхлоо.
















Ариун цэврийн өрөө нь хүртэл ийм хөөрхөн. Бүүр дотор тал нь хүртэл хөөрхөн байсан. Гэхдээ зураг аваагүй, хэхэ

Буцах замдаа сэтгэл хангалуун Happy, Lucky Everyday lala гэж амандаа аялсаар...

Энэ миний хамгийн их зурагтай бичлэг болох шиг боллоо. 191 зураг бүгд хөөрхөн санагдаад нэмсээр байтал ийм их болчихлоо. Энд миний камерны зураг авсан тоо  9999 хүрээд ахиад 1-ээсээ эхэлсэн байна лээ.



Comments

  1. Baga baihdaa iim Kitty zuragtai temdegleliin devtertei bolohiig ih husdeg baij bilee. Japan-d ochihooroo zaaval ochnoo.

    ReplyDelete
  2. “Яг энэ мөчөөс юунд ч гуниглахгүй. Би үргэлж аз жаргалтай байна” goyo heljee, H.J

    ReplyDelete

Post a Comment