Mitama Matsuri in Yasukuni Shrine

2015-07-13
Бид хоёрын очсон дараагийн газар бол эзэн хааны ордноос холгүй байх Ясукүни хэмээх шинто шашны сүм байлаа. Энд өнөө орой Митама мацури (Митама-сүнс, мацури-баяр, наадам) эхэлж байгаа юм байна.


Танил маань энэ сүмийн тухай надад тайлбарлан ярьж өглөө. Японы түүхэнд их чухал түүхэн үүрэгтэй сүм бөгөөд эзэн хаанд үнэнчээр зүтгэгсдэд зориулан Мэйжигийн үед буюу 1868 онд байгуулсан юм байна. Энд нэлээдгүй дайнд амь үрэгдэгсдийн шарилыг хадгалдаг юм байна. Интернэтээс дэлгэрүүлэн уншиж үзвэл 2,466,532 амиа алдагсдын нэрс энэ сүмд байдаг гэнэ.
Энэ сүм үнэхээр том сүм байсан бөгөөд асаасан дэнлүүнүүдийн тоо нь сүрдмээр их байлаа.
Том жижиг дэнлүү нийлээд хэд байгааг үнэндээ таашгүй.









Токиод ойрын өдрүүдэд бүгчим халуун байсан ч эндээс гарахын үед сүмийн үүдэнд хүрэхэд салхи сэр сэрхийтэл сэрүү татан үлээж бид 2 сүмийн хаалга голлон салхинд түр саатав. Энэ мөчид надад нэгэн сонин бодол төрсөн нь би Japanese spirit гэдэг зүйлийг үнэхээр энд бүх биеээрээ мэдэрч байх санагдав.

Comments