Haneda Airport

2015-07-15
5 жилийн дараа Ханедад ирж байна даа. Миний хамгийн олон удаа ирж очсон буудал. Арай эрт ирсэн байсан тул түр хүлээгээд нислэг зарлагдангуут ачаагаа өгч бүртгүүлсэн. Тэгээд л хамгийн дуртай газар болох Observation desk рүү яарсан даа. Тэнд зогсож жаахан баясаад л онгоцондоо суух цаг болчихсон байсан. Нээх хол хаалгаас суудаг болохоор сүүл рүүгээ амжихгүй шахуу гүйсэн гэж байгаа, хэхэ. Нээрээ дотоодын нислэг аймаар үнэтэй. Бараг л Монгол нисэхтэй ижил. Монгол руу 80,000 иэн гэж байхад дотоод нислэг 64,000 иэн.

Энэ жил 60 жилийн ой нь болж байгаан байна.
Observation desk дээр гараад баахан зураг дарлаа. Улам ч их хөл хөдөлгөөнтэй олон онгоц нисэж бууж байх шиг


1, 2 гэхэд л бараг нэг онгоц хөөрч байлаа.



Харин эсрэг талаас онгоцнууд бууж байна.
Миний хайртай үхэр, хэхэ. Энэ үхэр надад 2009 оны 5 сарын 21-ний гайхалтай өдрийг сануулдаг. Тэр өдөр би Japan Airlines-ийн онгоц засварын төвд очиж байсан юм.



Ариун цэврийн өрөөнд ийм дэлгэцтэй гээд л бодчих, хэхэ
Энэ бас хувцас солих тавцан. Газар дээр гишгэхгүй амар.
Онгоцондоо суучихлаа.
Хөөрөх зурвас руу явж байна.

Урд талын онгоц хөөрчлөө.

Манай онгоц хурдаа авлаа.

Онгоц хөөрөх энэ мөч хамгийн гайхалтай нь




Гол цутгаж байгаа нь ингэж харагдаж байгаан байх даа.

Comments