Нэг иймэрхүү

Ирсээр өнөөдөр 22 хонох гэж байна.  Өглөө ажилдаа орой тараад байрандаа нэг иймэрхүү хэмнэлээр өдөр хоногууд өнгөрч байна. Эхний 7 хоног тайфуунаас болоод өдөр бүр бороотой. Тэр нь ч сэрүүхэн амар байж. Одоо бол өдөр бүр хурц нартай 33 градус хавьцаа халуун байна. Нар нь эрт мандахыг яана. Бас эрт шингэхийг яана. 7 гэж нар шингээд 7.30 гэхэд тасан харанхуй. Аймшигтай. Өмнө би одоо яаж амьдарч байсан юм бол оо гэж гайхах. "Дассан газрын даавуу зөөлөн" гэдэг нь дассан болохоор зөөлхөн санагддаг ч үнэндээ зөөлөн биш байдаг байх нь, хэхэ.
Юун нөгөө шөнийн 2 цагт кампуст өөрийгөө сүнс гээд нэрэлчихсэн явж байдаг хүн 22 хоног гэрлээ асаалттай унтаж байна гээд л бод. "Цаст уулын цагаан барс цагаа болохоор шоргоолжинд идүүлнэ ээ" гэдгийн л үлгэр болж байна даа. Ер нь сэтгэлзүйн хувьд ч бие махбодийн хувьд ч нэгэнт урьдын адил биш болжээ гэдгээ асар сайн ойлгож байна. Өнгөрсөн 4 жилд бусдын тусламжтайгаар өөрийгөө асар их элэгдүүлжээ. Шөнө сайн унтаж чадаагүй хүн чинь өдөр үүрэглээд л... Аминдаа бас сэтгэл санаа тайван байж биеээ тойлох санаатай өглөөд гарч хөл бөмбөгийн талбай ганц хоёр тойрч, хальт йогийн дасгал энэ тэр хийх  гэж оролдож л байна.
Өвчний байдал эхний хэд хоног гайгүй дээрдэж өдөрт ганцхан эм уугаад баяртай байсан чинь ойрдоо бас юу болчихсон юм хэдэн удаа эм уугаад ч нэмэргүй байна даа.
Ингээд хэдэн зураг үзүүлье.
Энэ байр маань аймаар, хэхэ. Бүх хаалга үүд, шатны хонгил, лифт нь карт уншуулж байж онгойно. Тэр картаараа бас сургууль лаборатори руу орно. Өмнө ч тийм л байсан л даа гэхдээ арай ч байрандаа ордоггүй байсан юм. Шинэ байр бариад ийм болж. Тэр картаа мөнхийн хүзүүнээсээ зүүгээстэй байхгүй бол нөгөө "Чойгоо матчиж" гэдэг шиг юм болно, хэхэ. Би ч хуучин  ганц нэг лабораторитоо тайлж орхиод гараад ирэх хооронд дотор байсан нөхдүүд хаалга хаагаад явчихсан баларч л байсан. Тээгээд л хаалганы завсар ирсэн хүн нь над руу залгаарай гээд зурвас бичээд үлдээж байж билээ. Тэгсэн өнөөдөр 20.20-ийн үед картаа зүүгээгүй байхдаа өрөөнийхөө хаалгаа санаандгүй хаагаад  баларсан юм боллоо. Хэт хөгжил ч шал дэмий юм аа. Кампусын цагдаа орж хэлсэн би 23.30-д эргүүл хийхдээ онгойлгож өгнө гээд 3 цаг гадаа суух хэрэгтэй болов шүү. Тэгээд сургуулийн хоолны газар орж ус ууж суулаа, гадаа гарч 15-ны сар ширтлээ, сүүлдээ нойр хүрээд байранд ирж үүдний сонин уншлаа. Цонхоо түгжээгүй байсан бол цонхоор орж болох юм байна ухааны юм бодож байлаа. Ашгүй тэгсэн нөгөө цагдаа чинь 22.00 гэж ирж би аврагдлаашд, хэхэ.
Байр маань хаалгаар гарангуут ийм хэсэгтэй.
Энэ яг манай хаалганы харалдаа. Усных нь чимээтэйг яана аа, хэхэ
Ийм өрөөнд байгаа. Яг одоо энэ ширээн дээр суугаад бичиж байна.


Японд хүмүүсээс бусад бүх юм нь том. Аалз, жоом, эрвээхэй, хэхэ
Сургуулийн хоолны газрын цонхоор

Хамгийн их санасан ундаа, хэхэ
Хамгийн их санасан идэх юм Apple pie :)

Comments

  1. tanai campus chini yostoi goy yum bna shdee!

    ReplyDelete
  2. Koyuki

    Sain u?
    Nadad Mongold iluu sanagdah bolson.
    Chamd amjilt husiye.

    ReplyDelete
  3. Puuh yamar het tsever yum bee! Humuus chine heden myangan jil bakteren dund uusch bii bolood odoo zarim Amerik kompaniud ayulgui tuvshind bakterleg tarag ene ter gargaj baigaa gesen. Yopond bakteriin dutagdal bolood ih stressddeg baij magadgui. ;)

    ReplyDelete

Post a Comment