3年ぶりの日本。。。



2015.07.10
Өглөө эрт нислэгээсээ яг 2 цагийн өмнө нисэх буудал дээр ирж бүртгүүлтэл 21F гэсэн суудал өгч байна. F гэдэг нь цонхон тал байх гэж найдаад дуугүй л авч орхилоо. Энэ нислэгээр нисэж буй хүмүүсийн бараг ихэнхи нь япончууд байв. Буянт Ухаа салхи ихтэй байна гээд онгоцонд ороод хөөрөлгүй цаг гарантай болов.  3 жилийн өмнө явахад бас салхитай гээд би 3 удаа нисэх буудал руу ирж буцаж нэг бүтэн өдөр алдаж нисэж байж билээ. Их санасан газар гэдэг шиг нөгөө суудал маань өмнөө дэлгэц ч үгүй таславчны дараагийн эхний гурвалсан суудал болж таардаг байгаа. Хөл гараа тэнийлгэж ч болохгүй үзэж харах ч юм байхгүй 6 цаг тэр онгоцонд суухдаа суудал хуваарилсан залууг очоод багалзуурдмаар санагдав. Хүн бараг хамгийн эхний зорчигч болж байхад гайгүй суудал өгч болно доо. Ямар сүүлдэж ирээд сонголт байхгүй байсан биш дээ гэж бодсоор явлаа.  Ер нь МИАТ-ийн хоол унд, үйлчилгээ бүх зүйл нь муудсан санагдав.
За ингээд нийтдээ 8 цаг суусны эцэст хөл гар хяналтаас гарах шахаад Нарита дээр буулаа. Цагаасаа хоцорсон тул тэгсэн юм уу нөгөө онгоцыг чинь хаа байсан газрын мухарт буулгаад автобусаар бараг бүх Наритаг тойрч байж терминалд орж ирдэг юм байна. Маш олон онгоц зэрэг бууж байгаа бололтой пасспорт контрол дээр түг түмэн хүн. Ихэнхи нь хятад голдуу хүмүүс байна.
За ингээд арай гэж Наритагаас гарч галт тэргэнд сууж аваад захиалсан буудал руугаа явлаа. 




Буудалдаа очиж өрөөндөө ороход 17.40 болж байлаа. Бүтэн 11 цаг явсаны эцэст нэг юм иржээ.
Хэсэг амраад Шибуяагийн зүг. Бүх зүйл танил дотно бас залуу насны гэрэлт дурсамжийг сэргээх Шибуяа.
なつかしい。。。
Монгол хэлээр энэ үгтэй утга дүйх үг байдаг эсэхийг мэдэхгүй юм.








Comments

  1. 懐かしい - Nostalgic гуньсан (бодол, сэтгэл), өнгөрсөн үеэ дурсан санасан. Тэмдэг нэр болохоор монгол хэлэнд оноосон нэр, ганц үгээр хэлж болохгүй л дээ.

    ReplyDelete
  2. Ter sale gesen tsagaan podvolktoi zara yu? Hehe

    ReplyDelete
  3. Yopon nogoon tsai bas tohirohgui hundee taardaggui yum shig baina. Nogoon tsaig udurt heden aygiig uuhad hamaagui baidaguu esvel hyazgaartai 1-2 aygiig uu gedeg yum bolovuu?

    ReplyDelete
    Replies
    1. Sain medehguin bn oo. Hun hund uur nuluutei bj magad. Hodood n uvduud suid bolson gej hun yarihiig sonsoj bsn. Uvul nogoon tsai uudaggui gej bas sonsson. Bi ene uvuljin uusan. Nadad bol zugeer l bdgiin.

      Delete

Post a Comment