GOIMON baatar

2015-06-23
Үдийн хоолонд рамен идэхээр Гоймонбаатар хэмээх энэ газрыг зорилоо.  Манай найз эртээд хажуугаар нь гарч явахдаа энэ GOIMON гэдэг үгийг CHOINOM гэж уншаад бөөн инээдэм ханиадам болж байж билээ. Дотогш ороход уур амьсгал нь нэг л тийм Японд очсон юм шиг сэтгэгдэл төрүүлж байв.
Дотор засал

Гэртээ нэг ийм юмтай болох юмсаан :)
Цэсэн дээрх олон янзын раменг гайхаж гайхаж нэгийг нь сонголоо. Сонгосон раменгийн маань амт нь ерөнхийдөө дажгүй ч нэг л юм дутагдаад байлаа. Энэ шөлний амт нь  Ramen girl гэдэг киноны үйл явдлыг надад өөрийн эрхгүй санагдуулаад байв. Тэгээд нөгөө хоёртоо "Энэ хайр дутагдсан рамен байна" гэж бөөн инээдэм болоод тооцоогоо хийгээд гарахдаа бас дуугүй байхгүй кассны залууд "Тогоочдоо Ramen girl гэдэг киног заавал үзээрэй гэж хэлээрэй" гээд амжив :P Манай найзууд "Дараа ирж үзсэн эсэхийг нь шалгана шүү" гэж бас давслав. Гэвч  тэр залуу ойлгосонгүй бололтой гайхсан царай гаргасаар биднийг үдлээ. 
Yokohama Shoyu Ramen

CHOINOM гэж уншихаар байгааз :)
Улаанбаатарт миний мэдэх хамгийн гоё рамен Meliora-д л байдаг. Бас тэдний brownie нь дээд уруулдаа хүргэмгүй, дэргэдэх хүндээ амсууламгүй :)

Comments