UB Book Fair 2015

Өчигдөр ажлаа тараад 2 найзтайгаа Сүхбаатарын талбайд гарсан номын үзэсгэлэнг хальт сонирхов. Япон судлаач Төмөрбаатар гуайн нүүр номноос ийм арга хэмжээ болох гэж байгааг өнгөрсөн Баасан гаригт мэдсэн юм.
Төмөрбаатар гуайг хайж олоод энэ 3 номыг авлаа. Хакухо сангаас өгч байгаа юм шүү гээд бид гуравт кофе нэмж бэлэглэв :)
Бүх номон дээрээ гарын үсэг зурж өгсөн. Би бас япон дуу орчуулдаг тухайгаа хэлтэл надаа блог хаягаа заавал явуулаарай. Universe best songs дээр чиний тухай ярина аа. Япон дуу орчуулах их хэцүү. Танай найз их мундаг юм гэлээ :)
Номын үзэсгэлэн өнөөдөр ч бас үргэлжлэн гарна гэсэн шүү. Амжиж очоорой.

Comments

Post a Comment