ТОМ ЭНДҮҮРЭЛ

Ямар үнэн юм шиг царай байв аа
Өглөөний нар луу харах шиг өөдөөс гэрэлтсэн.
Хэт их гэрэлд харж болдоггүй дээ
Хилэнт туяагаар сохолсон юм байх даа
Гэрэл гэгээн дотор орохоор төөрөх гэж байх уу
Гомдмоор их гуниг аа, чиний гэрэлд би төөрсөн.
Хайр гэж эндүүрсэн, хүйтэн гэрэл байжээ.
...
Ямар итгэлтэй чулуу шиг үг байв аа
Хазахад ч шүд эмтрэм, хатуу талсттай санагдсан.
Хачин их баярласандаа итгэчихжээ.
Хөх судастай загас шиг л гараас мултрах байжээ.
Хөөх, гялгар бүх нь гялалзсан хайрс байжээ.
...
Шидэт хайрцаг шиг шөнөөр нүцгэрсэн сэн
Сэрээд харахад хов хоосон, чихээ атгуулсан туулай шиг
Хар малгай дотроос миний хайр бүлтэлзэж
Хачирхам жигтэйгээр хар малгай ч алга болов.
Цагаан туулай ч цагаан гэрэлд уусав даа.
...
Ямар аймаар аз жаргал вэ
Алган дээр гэрэлтэж, алган дээрээс алга болох...
Аль эсвэл агуулж бүхлээр маань залгих...
Ийм их хуурмаг их гэрэлд би төөрчихлөө
Эндээс намайг хэн татаж гаргах вэ?!

B.Batregzedmaa (REGZED)
Төгөлдөр АСОАДАРЭ дэлхийн шүлгүүд

Comments

  1. Нэг л зэвүүн, тэгсэн хирнээ донжтой шүлэг шүү. Учиргүй нялуун, сул дорой байдлаар биш илэрхийлдэгт нь Б.Батрэгзэдмаад их дуртай.

    ReplyDelete
  2. Yamar goyo shuleg ve. Blognoos chin copy paste hiilee sorry. Gehdee blogoos chin avsan gedgee bichenee bas. H.J

    ReplyDelete
    Replies
    1. Batregzedmaa zohiolchiin shuleg tul ene door bichsen uurinh n ner, shulgiin tuuvriin neriig n eh survaljdaa bichih n zuitei bh.

      Delete

Post a Comment