"God, give me more time" олон ангит киноны дуу

Та энэхүү орчуулгыг ямар нэг байдлаар хуулбарлан нийтлэх гэж байгаа бол эх сурвалжийг үнэн зөвөөр дурьдаж орчуулагчийн хөдөлмөрийг хүндэтгэнэ үү!!!

Энэ жилийн анхны харин япон дуу орчуулж эхэлсэн цагаас хойших 77 дахь орчуулга. Миний өсвөр нас солонгос биш япон сериалаар амьсгалж өнгөрсөн гэхэд болно. Тухайн үедээ "20 нас хүрэх юмсан" нэрээр гарч байсан киноны дуу. Харин японоороо 神様、もう少しだけ(God, give me more time). Энэ тухай ЭНД бичиж байжээ. Харин дуу нь бол нэг тийм ховсдох шидтэй ч юм шиг санагддаг. Ялангуяа клипийг нь үзвэл сүнс минь биенээсээ салаад агаарт дүүлэн нисэх шиг санагдана.
Энэ дууг аль эртнээс орчуулах тухай бодож явсан ч амжилгүй явсаар өдий хүрэв. 2 долоо хоногийн өмнөөс орчуулахаар суусан ч бүх үгийг нь мэдэж байгаа мөртлөө нэг л болж өгөхгүй ямар сайндаа киног нь үзлээ. Өнгөрсөн хагассайнд шөнө дунд 8-р ангийг үзэж суухдаа "Эхний хүнийг алдсан шаналалаас салж амжаагүй шахам байхдаа ахин нэг хүнд хайртай болоод тэр хүнээ удахгүй алдана гэдгээ мэдрэх нь ямар хэцүү вэ" гэдгийг ойлгоод

ねぇ本当は誰も ねぇ愛せないと言われて
怖がりの キミと出逢い やっとその意味に気づいた

傷つく為 今二人 出逢ったなら 悲しすぎるよ 
гэсэн эхний мөрүүдийг ийм учиртай байжээ хэмээн нулимс дуслуулав. Гэсэн ч надад онгод гэдэг юм нэгэнт үгүй болсон бололтой. Авсан зургууд, орчуулсан дуу минь надад үүнийг хэлж байна. Өмнө байсан тийм нэг сайхан зүйл, амь амьсгаа нь алга болчихож. Энэ магадгүй миний хамгийн сүүлийн орчуулга хийх оролдлого...






Үнэндээ хэн ч надад битгий хайрла гэж хэлээгүй ч
Үймэрч тэвдсэн чамтай учирснаар эцэстээ үүний утгыг ухаарлаа

Өөрсдийгөө бид зовоохоор учирсан болохоор улам бүр гунигтай болох юм аа

Чин зүрхнээсээ чамдаа би хэлье
Зөвхөн чиний үнэн дүрийг мөнхөд хайхсан

Заримдаа гашуунаар инээмсэглэмээр зовлон шаналал байгаа болохоор тэр биз ээ
Зөвхөн чамтай л учрах гэж ахин төрвөл энэ бүхэн өөрчлөгдөх болов уу...

Чин зүрхнээсээ чамдаа би хэлье
Зовж шаналж байгаа ч энэ бүхэнд дасаж байна
Чин зүрхнээсээ чамайгаа хайрлаж
Чамайг нөмрөх өвчин шаналал бүгдийг арчаад өгөхсөн
Чинийхээ төлөө

Чин зүрхнээсээ чамдаа би хэлье
Чиний инээмсэглэх төрхийг үргэлж би харахсан
Чин зүрхнээсээ чамайгаа хайрлаж
Чамаас зугтах гэрэл бүгдийг цуглуулж бариад өгөхсөн
Чинийхээ төлөө


ねぇ本当は誰も ねぇ愛せないと言われて
怖がりの キミと出逢い やっとその意味に気づいた

傷つく為 今二人 出逢ったなら 悲しすぎるよ

心から キミに伝えたい
きっとただ本当のキミの姿を求めて

まだ不器用に笑うね まだ悲しみが似合うから

キミと出逢う為だけに そう 生まれたなら 変えられるかな

心から キミに伝えたい
傷つきすぎたけど まだ間に合うよ
心から キミを愛してる
キミに降る痛みを 拭ってあげたい すべて I for You

心から キミに伝えたい
キミの笑顔いつも見つめられたら
心から キミを愛してる
キミに振る光を 集めてあげたい すべて I for You

Comments

  1. сайн байна уу яагаад сүүлийнх гэж, өөрийн блогоор аялах дуртай, бас нэгэн гоё аялгуу, үг, ухаарал мэдрээд блогийг тань хааяа хааяа тольдогч юмсан :-(

    ReplyDelete
  2. ねぇ本当は誰も ねぇ愛せないと言われて
    怖がりの キミと出逢い やっとその意味に気づいた

    傷つく為 今二人 出逢ったなら 悲しすぎるよ...

    I wish you all the success, happiness, and joy in life!

    ReplyDelete

Post a Comment