Hotel Atlet Century Park Jakarta

Hotel Atlet Century Park Jakarta хэмээх энэхүү буудалд би 2009 оны 11 сард Бандун хотод болох олон улсын хуралд оролцохоор явах замдаа 1 хоног буудаллаж байлаа. Аюулгүй байдлыг их сайн сахидаг буудал байсан санагдана. Буудлын үүдэнд ачаа тээшээ яг л онгоцны буудалд байгаа аятай шалгуулж орж ирсэн бөгөөд лифт нь өрөөний карт хийж байж ажиллаж байсан. Энэ буудлын өглөөний цай бас үнэхээр амттай байсан шүү. Их олон төрлийн жимс байсан санагдана.
Хэрвээ та Жакартаг зорих гэж байгаа бол энэ буудалд буугаарай. Нэрний линк дээр дарвал буудлын вэб хуудсанд холбогдоно шүү :)
Өрөөний заслал чимэглэл нь үнэхээр сайхан


Цүнх чемоданаа холдуулж байгаад дарсан кадр :)

4 одтой буудал байсныг энэ хавтасыг хартлаа мэдсэнгүй ээ :)

Executive Room өрөө байсныг буудлын вэб хуудаснаас дөнгөж сая мэдлээ :)
Угаалгын өрөө


Өглөө сэрээд цонхоор харвал нэг иймэрхүү





Comments

  1. Сайхан цэвэрхэн, тохилог буудал байна даа.

    ReplyDelete

Post a Comment