Унтах байх хоёрын дундуур өнгөрөөсөн хүнд шөнөөс арай гэж сэрлээ. Нүүр царай өмнөхөөс ч дордсон харагдана. Уул нь шөнөжин мөсөөр жин тавьсан юмсан. Маск байсан бол зүүгээд гармаар царай. Гялс өвчтэй хүний гунигт хоолоо хийж идээд гэрээс гарлаа. Ажил дээрээ очиж хэдэн цаасаа цуглуулаад Япон төв дээр очиж онлайн хуралдаа суув. ЖАЙКА, Киото, Нагаока, Нагояа, манай хамтарсан хурал 2 цаг гаран үргэлжлэв. Үе үехэн сэмхэн эвшээлгэж суулаа. Ахиад л бөөн үүрэг даалгавар. Замдаа нэг хоол идээд 12.30-с дараагийн хуралдаа. Ахиад л бас бөөн ажлын даалгавар авав. Үдээс хойш хүн амьтанд тодорхойлолт гаргаж, зөвлөгөө өгсөөр дууслаа. Нэг бодлын буяны ажил, нөгөө бодлын энэ л хэсэг нь намайг энэ ажилтай зууралдуулахад нөлөөлдөг ба би ч бас хүнд хэрэгтэй хүн юм уу гэсэн бодол бэлэглэдэг хэсэг нь ч гэмээр юм уу. Харин 2 хоног шалгаагүй и-мэйлээ шалгатал 10-нд ирсэн и-мэйл. OMG, Би үнэхээр баяртай байна. Хурдхан шиг талархсан хариу илгээлээ. Одоо харин хараал идсэн энэ орноос явах өдрөө хоног тоолон хүлээнэ ээ...
Баярлалаа, Бурхан минь...
P.C: Нүдээ аниад сонсвол өдрийн хамаг ядаргаа арилах шиг болов.
Одоо харин хараал идсэн энэ орноос явах өдрөө хоног тоолон хүлээнэ ээ...
ReplyDeleteБаярлалаа, Бурхан минь..
bas l aimar helj bgaan shuu, muu sain ch eh oron chine yum bgaa biz dee, yavah geed bgaa saihan oron chine enenees iluu ih zovlon avchirval, tiim hezuu bgaagui yum bna gej oilgoh baih daa!
Tegeed yu gej? Minii amidralaas yu meddegtee ta hun shuumjleed bgan. Albatai yum shig orj irj unshchaad har helee tatval taarnashd, Copycat guai!!!
Deletebi yag tegj helj bsiim bn ...
DeleteWow, энэ дууг сонсох таатай байлаа, зорьсон зүтгэсэн ажилд нь амжилт хүсье!
ReplyDeleteKoyuki
ReplyDeleteБи бол дэлхийн иргэн. Тавтай морил.
Шувуу шиг л амьдар