Hotel Nikko Kansai Airport

"Гайхамшигт аялал" хэмээх нэвтрүүлгүүдийг шимтэн үзэж суугаад хуучин аялаж байхдаа бууж байсан буудлуудынхаа тухай цуврал пост хиймээр санагдав. Ер нь энэ блогийг л их цаг гарган хөтөлж байсан боловч бичиж амжаагүй зүйлс харуулж амжаагүй зураг хөрөг надад маш их үлджээ. Ор мөргүй мартахаасаа өмнө хагас дутуу ч гэсэн сийрүүлэн үлдээхээр шийдэв.
2008 оны 9 сарын 18-нд би Токиод Японы Барилгын Инженерүүдийн Холбооны хуралд оролцож нэг хоноод 19-нд Осака руу явж эндээ нэг хоноод маргааш нь Сөүлээр дамжин Монгол явахдаа Кансайн олон улсын нисэх буудалд байрлах Hotel Nikko Kansai Airport-д буудаллаж байлаа. Кансайн олон улсын нисэх буудал далайн дунд байгуулсан хиймэл арал дээр байрладаг гэдгээрээ өөрөө маш онцлог нэгэн буудал гэдгийг сануулах нь зүйтэй (Энэ тухай би ИЙМ нэгэн пост өмнө хийж байсан билээ). Онгоцны буудлаасаа 5 мин яваад ордог энэхүү зочид буудал үнэхээр аялагч нарт тохиромжтой. Орон нутгийн нислэгээс 2 давхарт буугаад чигээрээ явж орсоноо хүлээн авах нь доошоо гэж заасныг хараад яагаад подвалдаа юм бэ гэж гайхаж байж билээ. Шууд 2 давхараас нь орсон гэдгээ мэдэхгүй, хэхэ. Гар утсаар авсан болохоор зургууд маань их муу байна. Тухайн үед өөрөө ч их муу зурагчин байлаа би.
Онгоцны буудлаас гараад л ийм ойрхон.
Дотогш ормогц энэ адар нь их гоё
Хүлээн авах руу урсдаг шатаар чемоданаа чирээд бууж явахдаа
Миний өрөө. Үүнээс өөр өрөө байхгүй байсан гэж захиалсан хүн маань хэлсэн. Тэгээд жаахан үнэтэй 14500 иен болсон. Наад талын орон дээр чемоданаа дэлгэж овоолоод цаад талын орон дээр унтаж байлаа. Өрөө нь Японы нийтлэг давчуу буудлаас их өөр байсан нь их таалагдаж билээ. Угаалгын өрөөнд нь бүүр 170 см-ийн банн байсан гээд л бодчих, хэхэ.
Энд их гоё каталоги байсан нь орон орноос авчирдаг онцлог бэлгийг захиалж авах үйлчилгээ. Хаа холоос бөөн ачаа, зардал болж авчирдаг юмсыг шууд эх орноосоо авах нь үнэхээр сайхан санаа. Энэ каталогийг эргүүлэнгээ маргааш гэртээ харина гэхээс нойр хүрэхгүй байлаа :)

Comments

  1. сайхан мэдээлэл байна баярлала

    ReplyDelete
  2. Ungursun jil Yoponii zochid buudluud delhiin hamgiin naidvartai tsever buudlaar shalgarch London, Amsterdam, bas uur neg tomoohon evropiin hotiin buudluud top naidvargui bohir buudluudtai gej garsan baina lee. Door n gadniihnii setgegdel n ch gesen yoponii buudliin jorlongiin shalan deer n hooloo taviad idhed bolhoor tseverhen baisan geed magtaad baisan. Odoo olimp boloh gej baigaa Braziliin buudluud nileen aimaar barag manaih shig tuvshind baidag yum shig bain lee.

    ReplyDelete
    Replies
    1. Japand buuj bsn buudluudiin 99% tseverhen. Ugaasaa tseverhen uls daa. Ene buudal ornii buteelgeesee ehleed yer n hamgiin gaiguid n orno. Anh gehdee Tokyod ireed Tokyo Dome-iin yag hajuud neg buudald buusan ter hamgiin zavaan n bsaan. Bas ulsiinhaa hugjiltei haritsuulahad Sydneyd bas ontsguiduu buudald buuj bsn.

      Delete

Post a Comment