Чинагш юм бүхэн улирч одно...

"Чинагш юм бүхэн улирч одно..." Энэ үг яагаад ч юм ойрын 3 хоног аман дотор байнга хэлэгдэх болов. Юуны зөн совин юм бол доо гэж.
Өнөөдөр хурлын өдөр боллоо. 9 цагаас 20 цаг хүртэл дундаа 1 цаг завсарлаад 10 цаг нам суув. Болдог бол яг өнөөдөр биеээ 3 хуваагаад үдээс өмнө 3 хуралд, үдээс хойш 4 хуралд зэрэг суух хэрэгтэй байлаа. Өглөөний 6 цагт Сөүлтэй онлайн хурал хийхээс л эхлэнэ гэнэ шүү дээ. Гэхдээ арай ч тэрэнд нь очоогүй ээ өнөөдөртөө. Ирэх 7 хоногоос сууна. 3 дахь өдөр ч ажлын оргил өдөр юм даа. Маргааш өглөө бас л хурлаар эхэлнэ. 9 цагаас Японтой онлайн хурал.  Ай даа хавар цаг унтаа монголчуудын нойрноосоо сэрэх цаг аа гэж...

Comments

  1. Байнга сэтгэл, бодол ухаанд бодогдоод байгаа үг ямар нэг зүйлийн дохио гэдэгт би бас итгэдэг. Нөхөртэйгөө танилцахаас сарын өмнө " Тэр миний эхлэл бас төгсгөл байсан юм " гээд л унтаж байхад ч, сэрүүхэн байхад ч завтай байсан ч, завгүй байсан ч тасралтгүй сар бодогдоод, сэтгэлд үглэгдээд байсан ш д. Тэгээд л сарын дараа түүнтэйгээ танилцаж, одоо хань минь болчихоод байж байгаа :)

    ReplyDelete
    Replies
    1. Ямар сайхан дурсамж вэ. Миний хувьд энэ хэцүү цаг үе удахгүй дуусна гэсэн дохио байх гэж тааж байна.

      Delete
  2. Erhtsasiin dursamj yasan goy yum be, uneheer dohio baijee

    ReplyDelete

Post a Comment