川の流れのように - 美空ひばり

"Голын урсгал шиг..." хэмээх энэ дуунд Tереза Тен сангийн дуулсанаар нь маш их дуртай. Өмнө би орчуулж байсан. Үе үе өөрийн мэдэлгүй амандаа аялсан л явдаг юм. Hibari Misora сан бол харин энэ дууг анх амилуулсан дуучин. Энэ дуу ч бас түүний нэрийн хуудас болсон дуу билээ. Нэг тийм дотроосоо хүчтэй, ихэмсэг зэвүүнээр дуулж байгаа нь үнэхээр гайхалтай. Энэ дууг бас алдарт 3 тенорын дуулсанаар ЭНДЭЭС сонсоорой. Зүгээр л гайхамшиг.


Хаа хүрэхийг нь мэдэхгүй  ч алхаж яваа энэ урт зам
Хааяа  эргэн харвал холын холд төрсөн нутаг минь харагдана
Цэх шулуун биш энхэл донхолтой зам
Чиг заах зураг үгүй энэ зам бол хүний амьдрал
  
Аа, голын урсгал шиг намуухнаар
Олон олон он жилүүдийг туулна
Аа, голын урсгал шиг зогсолтгүйгээр
Огторгуй тэнгэр бүрхсэн  хэдий ч

Comments