Sunday Adventure

Өчигдөр хэдэн япон ирснийг дагуулаад гэх үү дагаад гэх үү Цонжин болдог явснаар хөөрхөн адал явдалтай нэгэн өдрийг өнгөрөөлөө. Замд урд дугуй маань хагарч запас дугуйгаа солиод хартал хойд талын эсрэг талын бас нэгэн дугуй нь хагарсан байснаар адал явдал эхэллээ. Гэтэл дагуулж явсан япон бүсгүй бие засмаар байна гэж бас сандаргав. Дугуй солих зуур тэнгэрийг харвал "Хөөх, Тэнгэр ийм цэнхэр бил үү" гэж дуу алдмаар сайхан цэнхэр өнгөтэй байсныг харж баахан баясав.

 Зорьсон газраа хүрээд өдрийн хоол өөр газар идэх захиалгаа цуцлан тэндэхийн ресторанд хооллонгоо баахан ажлаа ярьцгаав.





Буцах замдаа харин саадгүй сайхан явж ирээд оройн хоолыг сайхан зөвлөмж, сайхан түүх, сайхан сониноор дарууллаа.
Зах зухаас нь дурьдвал одоогоос 21 жилийн өмнө 30 настайдаа анх япон хэл сураад одоо япон хүн гэж андуурам сайхан ярьдаг монгол ахын хэл сурсан түүхээр эхлээд Хоккайдогийн уугуул иргэдийг Айнужин (Ainu people) гэх бөгөөд тэд монголчуудтай бас индианчуудтай адилхан генитэй байдаг тухай цаашлаад сайхан сэтгэлт хүмүүсийн тухай нулимс гарам түүх гээд өргөн дэлгэр сэдвээр үнэхээр сайхан ярилцацгаасан билээ.

Comments

  1. Цэнхэр даавуу татаж байгаад зураг дарчихсан мэт тэр тэнгэр нээрээ үнэхээр сайхан юм аа. Эх орныхоо зургийг харахаар л цээж дүүргээд, цэнгэг хүйтэн агаар мэдрэгдэх шиг болдог юм.

    ReplyDelete
    Replies
    1. Saihan tsenher tenger bailaa. Haramsaltai n hotod bol tseej hunduurlem agaaraar amisgalj saaral tenger haraad iim bdg bil uu gej gaihaj baihav dee...

      Delete
  2. Replies
    1. Humuusiin tuhai hamaagui bichih demii gej bodloo.
      Harin hel surahdaa mash ih sonsdogbsn chin neg l udur japanaar bagshtaigaa yariad ehelsen gesen. Hojim angli heliig bas tegej sursan. Shunu untahdaa hurtel zuragtaa asaagaad angli hel deerh suvag deer taaruulaad untdag bsn gesen. Yer n hel surahad 80% sonsoh 20% unshih gej zuvluj bn lee. Ih engiin yariag native speakeriin yarisanaar sonsoh heregtei gesen shuu.

      Delete
  3. Goy buten saing unguruulj.

    Aino nariig yoponchuud nileen helmegduuleed suitgetsen l yum shig baisan. Ug garal n tungus chukchatai oiroltsoo orignal yoponii gazriin humuus harin huh tolbotoi yoponchuud aral deer nuuj ochood aino nariig shahaad amerikiin indianchuud shig helmegduulsen suragtai baisan. eh uusver: http://en.wikipedia.org/wiki/Ainu_people

    1990 on hurtel aino humuus huuheddee orig aino ner ughiig n hurtel horiglodog baisan gesen. Mongolchuud Bayanulgiin kazakuudad huuheddee kazak ner ughiig n horiglovol yah bol bid ch bas ih enerengui urgun delger maygiin humuus baihaa.

    ReplyDelete
    Replies
    1. Harin tiim ee. Saihan udur bsn. Taniltssan humuus maani bas iim weekend ahin dahin hiij bhaar sanal negdetsgeej bn lee.

      Delete
  4. Та яагаад өөрийнхөө нэгч зургийг оруулдаггүй юм бэ :))

    ReplyDelete
    Replies
    1. Huuy zunduu l zurag oruuldag shuu dee. Zarimdaa ustgadag ch ihenhi n postuud dotroo bj l bga. 2010-2013 onii zurguud bii. Harin ungursun jilees zurag avhuulah zav bhgui bolson,kkk

      Delete
    2. Very me geed label dotor zurguud bii ;)

      Delete

Post a Comment