Saturday, December 20, 2014

Юу болоод өнгөрөв өө, 2014 он?

Ажил ихтэй галзуурах шахсан өдрүүд үргэлжилж байна. Бие маань ч амрах дохио өгөөд толгой байн байн эргэж муужрах гээд л сууж байна даа. Ажлаас түр хөндийрч энэ жилийн тайлангаа хальт бичих санаатай. Юу болоод өнгөрөв өө, ... он? гэсэн нэртэй постыг би 4 дэх жилдээ бичиж байна. Блог бичсэн 5 жилийн хугацаанд эхний жилээс бусдад нь бичсэн гэсэн үг. 2011 оных одоо ч блогт минь бий харин 2012, 2013 оноо устгасан. Энэ постыг ч гэсэн удахгүй устгах биз ээ.


Өмнө жилүүдэд сар сараар нь хувааж бичдэг байсан бол. Энэ удаад тэгэх санаагүй байна.
2014 он товчоор хэлбэл маш завгүй гэсэн үгэнд багтана. 2013 оны сүүлээр дэд захирал гэдэг албан тушаалд ажиллах болсоноор толгой өөд татах завгүй байлаа. Гэхдээ энэ ажил надад өөрөө өөртөө олон олон нээлтийг хийх боломж олгосон тул хувь хүнийхээ хувьд би амьдралын өөр фазанд эргэлтгүй шилжлээ. Миний шийдвэрээс олон хүний хувь заяа  шалтгаалж байсан тул асуудалд нухацтай, хүлээцтэй хандахаас эхлээд олон хүний өмнө үг хэлэх, хурдан түргэн шийдвэр гаргах, өөрийн бодлоо хамгаалж бусадтай маргах гээд энэ ажил намайг олон зүйлд сургав. Би энэ байтугай өөр ажил хийж чадах юм байна гэсэн дотоод итгэлийг ч бас олж авав.
Бас ажил явагдах "монгол маяг"-ийн төвөгтэй ялзарсан системийг ч мэдэрч уур унтуу их хүрэв. Хөгжилтэй тал нь гэвэл хаалгаар орж ирсэн хүн болгон дэд захирал нь байна уу гэж асуугаад би байна гэхээр гайхсан царай гаргах байлаа. Намайг нарийн бичиг хавьцаа нь гэж бодсон бололтой, хэхэ. Алдаанаасаа суралцах тухайд дарга хүн үргэлж хаана юу болж байгааг мэдэж хяналтандаа байлгах хэрэгтэй. Харин би ингэж чадаагүй тул эргээд надад маш хортойгоор тусаж байна даа.

Хувийн амьдралд нэг их өөрчлөлт гарсангүй. Бараг гэрэлтэйд гадаа явахгүй байгаа хүнд юу өөрчлөгдөх билээ, хэхэ. Урам хугалсан хүмүүс, үйл явдлууд урьдын адил тохиолдсон ч хэвтэрт ортлоо шаналж, хувингаар уйлахгүй байхыг бодвол би том хүн болжээ.

2013 онд жагсаасан зүйлээс минь ганц нь ч биелээгүй тул 2014 оны зорилго, мөрөөдлийн жагсаалт гэж гаргаагүй билээ. Харин дүү маань хялбархан арга зааж өгсөн нь жагсаалтын толгой дээрх 2013 оноо дараад 2014 он болго гэлээ. Он дамнасан жагсаалтаас минь нэг нь 6 сард биелэлээ олоход манай дүү надад "Мөрөөдөл биелдэг юм шоуны ялагч болсонд баяр хүргэе" гэж хошигнов.

Харин сүүлийн хэдэн долоо хоногт энэ яваа насандаа хэзээ ч мэдэрч байгаагүй ихээр гуниг ганцаардлыг мэдэрч байлаа.

Миний хувьд ийм нэгэн жил өнгөрлөө.
Харин энэхүү блогийг саатан уншигч таны хувьд ямар ч жил болсон бай ирж буй 2015 он амжилт бүтээл, аз жаргалаар дүүрэн байхыг хүсье! 


3 comments:

  1. Коюуки

    Сайн мэргэжилтнүүдтэй хамт ажилладаг байх гэж найдая.
    Монгол маягийн арга барилаараа үзэж тарах нь чиний зөв, энийг чинь яг л туулж байна.
    Заримдаа аймшигтай санагддаг ч, чи урд нь болоод байсан, одоо битгий маягла гэж өөртөө хэлээд өдөр бүрийг тэвчин үдэж байна.
    Ажил дээр бол, одоо үгүй, байхгүй гэдэг үгийг сайн хэлж сурч байна, гадуур хоол иддэггүй тул бэлдэж очсон хоолоо халдлагаас хамгаалж сурч байна ха ха.
    Үзэг, балаа хойноос нь нэхэж авдаг болж байна ( зөндөөг алдсаны дараа кк)
    За тэгээд үзэж тарж, үсэрч наалдаж явсаар хүрэх оргилдоо хүрээрэй.
    Амжилт хүсье.
    Эх орон маань хөгжин бадартугай.

    ReplyDelete
  2. hiich bvteech chadaavi zvilsee 15ondoo bvteegerei chamd amjilt hvseye .

    ReplyDelete
  3. Аз жаргалтай 2015 хүлээж байна.

    ReplyDelete