Баярлалаа

Шинэхэн орчуулгаар минь видео хийж youtube-д оруулсан Уйгаржинд баярлалаа. Надтай хамт байгаач, Зүүдний дусал, Бүгд Ганцаараа гээд 3 дууны 4 видео youtube-д байсан нь 5 болж нэмэгдлээ. Өөр нэг "Зуурдын сэтгэл" -ийн видео хийсэн хүн нь эх сурвалжаа дурьдчих гэсэн шаардлага тавьсан чинь биелүүлээгүй л байна лээ. Бас миний шаардлага тавьсан коммент бусад хүмүүст харагдахгүй байх шиг байна лээ. Бүтэн дуу хулгайлаад видео хийж болсон юм ганц линк нэмчихэд яадаг байна аа тэ? Зарим нь бараг өөрөө орчуулсан энэ тэр гээд худлаа баясчихсан явдаг юм шиг байна лээ.
Уйгаржин чиний ачаар би их алдартай болж байна аа, хэхэ. Koyukinoblog гэж чиний блог мөн үү?  youtube-ээс олсон юм гэдэг хүмүүс бодит амьдрал дээр минь хүртэл их болсон болохоор... Гэхдээ сайн орчуулга болсон гэж бодоогүй байхад видео хийж youtube-д оруулахаар би муу орчуулгаасаа ичээд байх юм аа. Ялангуяа би тэр "Зүүдний дусал" гэдэг орчуулгаасаа их ичдэг ээ.
Төгсгөлд нь дахин баярлалаа гэж хэлье :) Нээрээ энэ фон нь Kimi wa Petto  мөн үү, тэ?

Comments

Post a Comment