Дурсамжийн гялбаа

Япон оронд яагаад дуртай болсноо хуучин дурсамж дотроос эрж хайж сурвалжилбал хөдөлгөхөөр нүдээ ирмэн инээмсэглэдэг кимоно өмссөн үзэсгэлэнт бүсгүйн зурагтай ил захидал манайд байдаг байснаас үүдэлтэй ч юм шиг. Харин дараа нь номын хэнээтэн байхдаа Рихард Зоргегийн тухай найраглалд түүний найз япон бүсгүйг
... гил хар үсэндээ дэлхий дахины мэдэхгүй дэгжин нугалаа гаргасан... гэж ирээд гардагийг төсөөлөн уншиж байлаа. Харин "Цагаан шөнийн уянга" киноноос Курихара шиг бүсгүй болохыг мөрөөдддөг хүүхэд байлаа. Өнөөдөр энэ видеог үзэж баясангаа бас дэлгэцэнд тусах өөрийнхөө инээмсэглэсэн дүрийг харж баясав :) Сайхан төрсөн хүмүүс ч нэг бодлын амьдралын гэрэл гэгээ юм даа.





Comments

  1. Коюуки

    Японы нэвтэрхий толь гэмээр.

    ReplyDelete
  2. Ямар гоё драм бэ, би ч бас Такэгава шиг болохыг мөрөөдөв. Дуу нь ямар ч гоё юм, тэр эмэгтэй дуучны оригиналаар дуулсан нь олдохгүй юм байх даа. Сайхан драм ч нэг бодлын амьдралын нэг хэсэг хормын гэрэл гэгээ шүү. Заавал бүтнээр нь олж үзнээ.

    ReplyDelete
    Replies
    1. Youtube deer yanz buriin video bn lee. Urd hoino ni oruulan baahan uzsen. Gehdee aytaihan urt huvilbariig ni end sharelej bolohgui bn lee. 1968 onii drama yum bilee.

      Delete

Post a Comment