Зүрх хайсаар...



Урьд шөнө 2 өнгөрөөж сэрчээд нойр хүрсэнгүй үүр цайтал хөрвөөв. Өмнө бол хийж үзэхийг хүссэн галзуу санаануудаа бодоод аз жаргал дүүрэн нойр хулжилт эсвэл ажлаа яаж хийх вэ гэсэн санаа зоволт байдаг байсан бол энэ удаа юу ч бодохоо мэдэхгүй зорилгогүй нойр хулжилт байв. Үнэхээр хачирхалтай. Эсвэл би дотооод сэтгэлгээний хувьд мөхөл рүүгээ явж байгаа юм болов уу?! Харин одоо дутуу нойртой зомби шиг нөхөр ажил дэээрээ сууж байна. Нойроо сэргээхийн тулд элдэв дуу сонсож байгаад энэ дууг оллоо. Урьд нь сонсож үзээгүй сонин дуу байхаар нь блогтоо чирлээ.



P.S: Эрхэм хүндэт блог уншигчдаа би энэ блогийг анх өөрийн дурсамжийг хадгалах бас хүмүүст зориулж үзсэн харснаа хуваалцах зорилгоор нээсэн боловч энэ 2 дахь зорилгоосоо няцаад зөвхөн өөртөө зориулж бичдэг болоод даруй 2 болж байгаа билээ. Тиймээс миний бичсэн зүйлсийг хүндээр хүлээн авч нервтэх, эсвэл санаа зовж элдэв зөвлөгөө өгөх, эсвэл Японы талаар эсвэл Япон дууны нэвтэрхий толь гэж элдэв асуултаар булахгүй байхыг хүсье. Хайж үзмээр зүйлсээ блогийн баруун дээд талын булангаас доош чиглэлтэй хулганаа гүйлгээд хирэндээ л олон төрлөөр ангилахыг оролдсон шошгуудаас хараарай. 
Өнөөдрөөс эхлэн нэргүй сэтгэгдэл авахгүй болсоныг мэдэгдэе!!! Мөн би блогоор дамжуулж элдэв янзын хүн амьтантай танилцах огт сонирхолгүй болно!!!

Comments

  1. Ёпоон дууны ёстой гоё нэвтэрхий толь байнштэ. Оссан гэж голохгүй бол танилцая хоёулаа?!

    ReplyDelete
    Replies
    1. Saaral ah guai duugeeree toglohoo bolil doo. Huuchin taniluud bizdee. 3 jil garanii umnu "Ireh 100 jiliin orchuulga" unshaad uurlaad alga bolson, hehe. Bi yamar uuruu zohioson bish. Zugeer l orchuulsan shuu dee. http://koyukinoblog.blogspot.com/2011/02/100-11.html

      Delete

Post a Comment