НАМРЫН ЦЭЦЭГ

Cosmos in UB (2012-09-21)

Нэгэн зуныг үзлээ. Ургаж ханалаа.
Нэг л уйтгартай байх чинь..,
Нэгэн зууныг үзэх сэн.
Нэг л үхмээргүй санагдах чинь.., 


Өвлийн дотор амьд оршоод
Үзэсгэлэн гоог хадгалж үлдэх сэн
Хүйтэн дотор халуунаар амьсгалаад
Хөх тэнгэр мөстөхийг үзэх сэн..,

Өвөл. Цав цагаан гэнэ лээ.
Ус бороо. Цас болдог гэнэ лээ.
Цав цагаан ертөнцийн
Цасан дотор зогсоод
Цагийг нэг сөрж үзэх сэн.

Шувуудгүй, зөгийдгүй, цох ч үгүй
Эрвээхэй ч үгүй, эзгүй өвөл гэхээр
Итгэмээргүй!

Нар холдсоор л байна.
Мөстсөн тэнгэрийн цаана
Нар яаж үзэгдэх бол?!
Маш жижиг байх нь дээ..!

Уйтгартай юм аа.
Ургаж ханалаа даа!
Унах минь...!
Ургах зүгтээ унах минь!

b.batregzedmaa (REGZED)

Comments

  1. Сайн уу, Koyuki. Анх удаа коммент бичиж байгаадаа баяртай байна. Блогийг чинь унших болгонд хүүхэд насны минь хүсэл мөрөөдөл болох японыг минь сэтгэлд минь асааж, догдлуулдаг. Өөртөө үнэнч байж өөрийнхөө хүсэл мөрөөдлийнхөө төлөө хичээж зүтгэнэ гэдэг нэг бодлын аз жаргал. Хоёрхон алдааг засаж болдогсон бол гэсэн бодол сэтгэлийг самардаж, өнгөрсөнд түгжигдэх шиг болно. Бэрхшээл болгонд шантралгүйгээр хүсэл мөрөөдөл, өөдрөг бодлоор дүүрэн байдаг танд сайн сайхан бүхнийг хүсье.

    ReplyDelete
    Replies
    1. Сайн уу, Дээгий
      Сайхан коммент бичсэнд баярлалаа. Мөрөөдлөө орхилгүй бодож явбал нэг л өдөр биелэх байх аа. Би лав 8 жил зүтгэсэний эцэст Япон явж байлаа. Энэ жил бас 10 жилийн өмнө мөрөөдлийн жагсаалтанд бичсэн нэг зүйлээ биелүүлсэн :)

      Delete
  2. Баярлалаа. Мөрөөдлөө заавал биелүүлнэээ,. Хэхэ ... бодол бүхэн биелэлээ олох болтугай

    ReplyDelete

Post a Comment