Insecure

Өнгөрсөн хавар би нэгэн зүүд зүүдлэсэн юм. Аймшигтай зомби шиг (World war Z дээр гардаг шиг) зүйлсээс зугтаж зугтаж нэгэн гол гатлахын өмнөхөн гол дээгүүрх чулуун гүүрнүүд бутран унаж би голын эрэг дээр үлдэхэд далдаас нэгэн дуу хоолой "Чиний ард юу үлдсэнийг хараач" гэхэд би эргэн харвал арай гэж зугтаж чадсан нөгөө зүйлс араас минь гүйцэн ойрхон ирж харагдах бөгөөд нөгөө дуу хоолой үргэлжлүүлэн "Чи хэрвээ дараагийн төрөлдөө төрлөө дээшлүүлж чадахгүй бол эргэн хүн болон төрөөд энэ бүх зовлонг эдлэсээр байх болно, эдлэсээр байх болно" гэж цуурайтуулан хэлэхэд би унтаж байсан ч нээрээ яг тийм шүү гэж учиргүй ухааран байгаагаа зүүдлэсэн юм.

 ***
Харин дараахан нь нэгэн найзын нүүр номноос энэ зургийг харсан. Бичсэн зүйлс нь бас л дээрх зүүд шиг.

 ***
 Харин саяхан нэг киноноос "Зовлонгоос зовлонгийн хооронд завсарын үеийг жаргал хэмээн эндүүрмой" гэж хэлэхийг сонслоо.
 ***
Өнгөрсөн долоо хоногт Японд хараагүй хий үзэгдэлээ өөрийнхөө орны дэргэд хардаг юм байна. Айсандаа баахан орилж чарласан байх. Хэд хоног гэрлээ асаалттай унтлаа.
Яажшуухан аж төрөн амьдарна даа гэсэн асуудал ойрд толгойд бас эргэлдэнэ. Товчхондоо үнэхээр нэг өдөр санаа зовоох зүйлгүй байх тайван өдөр гэж энэ хүний төрөлд алга юм байна.

Comments

  1. neg asuudal shiideel amarch btal daraagiin asuudal ...

    ReplyDelete
  2. Ухаантай хүн байхгүй зүйлдээ шаналахын оронд байгаа зүйлдээ баясдаг.

    ReplyDelete
    Replies
    1. Baihgui zuild shanalaad bsn ch yum alga. Bga zuild bas baysaad bsn ch yum alga.

      Delete
  3. “Бүү яар! Бүү санаагаа зовоо! Хүний амьдрал богинохон. Тиймээс түр саатан зогсоод сайхан цэцэг үнэрлэхээ мартваа.” -W. Hagen

    ReplyDelete
  4. Коюуки

    Чамд амралт хэрэгтэй болсон байж магадгүй л юм.
    Юутай ч эрүүл л байхыг хичээгээрэй.
    Адил жанрын Япон дуунд дуртай юм шиг байна лээ.
    Гэвч энэ удаа өөр дуу чирчихлээ.
    За амжилт, мөн аз жаргал...
    Check out this video on YouTube:

    http://youtu.be/TkY9HtwXNU8

    ReplyDelete
    Replies
    1. Bayarlalaa. Daraa sonsono oo ene duug

      Delete
  5. Нээрээ хий үзэгдэл харсан юмуу? Чи нэг сайхан амрах хэрэгтэй байх шиг байнаа.

    ReplyDelete
    Replies
    1. Ereen tsamtstai eregtei hun minii ornii hajuud suuj bsn.

      Delete
    2. "Only fools survive" gedeg chuhal ug bii. Undur oyunii zartsuulaltiin ajilaa hagas buten saind sain sportoor hicheellej uuland ayldag gruptei niilj aylj barij 1-5 dahi udruudiinhee horiig tailj baih heregtei bas stay as fool! Huduu hamaatniidaa ochij unee mal saaj yadargaagaa tailj bolno tuhain hunii bio ontslogoos hamaarch stress/yadargaa yanz buriin baidlaar tailagdana. The society/community needs you! ;)

      Delete
    3. Эрүүл мэнд бол хамгийн агуу бэлэг 
      Сэтгэлийн амар амгалан бол хамгийн агуу баялаг 
      Харин үнэнч шударга байдал бол хамгийн шилдэг харилцаа юм. 
      Будда

      Delete
  6. Хий үзэгдэлтэй байраа сольсон нь дээр бхаадаа бас нээхх сайхан юу ч бодохгүй амраад аваарай

    ReplyDelete
    Replies
    1. Manai eej namaig sormuusaa l haraa biz gesen. Ter n ch unen baij magad, hehe.
      Aav maani hiimoriin san tavij uguud odoo aihaa bolitsoon. Bayarlalaa.

      Delete

Post a Comment