Seoul Diary

Хэсэг хугацаанд завсарласны эцэст гадагшаа аялсан анхны аялал Сөүлийн зүг байлаа.  Сониноос МИАТ-ийн шинэ онгоц суудал бүрийн өмнө хувийн дэлгэцтэй болсон нь тун аятайхан санагдлаа. Ингээд өмнө очиж үзээгүй шинэ улс оронд төрсөн сэтгэгдэлээсээ энд хуваалцая.
Олон удаа дамжин өнгөрч байсан Инчоны нисэх буудалд буухад бүгчим халуун агаар бүчин авлаа. Автобусаар Сөүл рүү хөдлөх зуур цонхны цаадах байдлыг ажиглавал Японтой харьцуулахад өвс ногоо нь тарчиг харагдана. Хөл хөдөлгөөн дүүрэн дүүрэгт захиалсан буудалдаа ирээд гадагш гарч хоол идэхээр явлаа. Үл мэдэх нэгэн газар ороод захиалсан хоолоо амсахад амнаас унах шахав. Хамт явсан улсууд Монголд очиж Солонгос хоол ямар байдгийг эд нарт үзүүлмээр юм гэцгээн үгэлцгээв. Буудалдаа буцаж маргаашийн арга хэмжээндээ бэлдэснээр энэ өдөр өнгөрлөө.
Маргааш нь арга хэмжээ болох буудлын зүг метрогоор явах замдаа зохион байгуулалтын хувьд Японыг огт гүйцэхгүй болохыг нь анзаарлаа.
Заримдаа буудлын нэр англиар огт гарахгүй бас зарлах ч үгүй. Ер нь солонгос хэлгүй бол хэцүү газар санагдав.


Өнгө, дугаараар метроны шугамыг ялгасан ч зарим үед тун эргэлзээтэй. Харин сайшаалтай зүйл нь ингэж битүү хаалт хийсэн нь зам руу үсэрч амиа хорлогсдоос сэргийлэх сайн талтай юм.

Метроны энэ хаалтыг л Японтой харьцуулаад харахаар хир зэрэг ширүүн хүмүүс байдаг нь тодорхой :)

Үе үе сэрхийтэл үнэртэн дотор муухайруулах үнэр, хогоор дүүрсэн гудамж, манайх шиг энхэл донхолтой тавьсан гудамжны хавтанцар, ууртай эсвэл луйварчин таксины жолооч, аяга тавгаа шидэлсэн рестораны үйлчлэгч, гудамжаар холхилдох царай муутай хүүхнүүд гээд энэ улс гадаад ертөнцөд өөрсдийгөө сурталчилдагаасаа юм юмаараа хэдэн хувь доогуур болох нь алхам тутамд харагдана. Хамаг юмаа Японы загвараар хийсэн байх боловч хэлбэрийг нь дөхүүлсэн ч хэрэглээнд жинхэнэ утгаараа ортол нь хийхэд толгой нь арай хүрээгүй бололтой эмх замбараа муутай, болхи заваандуу харагдана. Эртээ урьдын цагт "Солонгос бол Японы муухан копи" гэж хаа нэгтээгээс уншсантай 101% санал нийлж явлаа. Гэхдээд копидоод ч болтугай ийм зэрэгтэй явж байгаа нь, бас өөрсдийгөө сүрхий рекламдаж чадаж байгаа нь сайшаалтай.


Comments

  1. He he manai duu sayhan Berlind ochison chine yag iimerhuu setgegdeltei baina lee. Humuus n ih hachin darjin huvtsasladag end tendgui tsoorhoi oimsoo gargatsan huvtsastai humuus haragdsan ene ter geed. Franced end tend yavaad uzheer Mongol shig saihan sogtuu tolgoinuud n metronii hajuud hamag yumaa delgeed sheej baigaa "Mongol dur zurgiig" uzej boldog.

    ReplyDelete
  2. Япон бол үнэхээр гайхалтай орон. Цэвэр цэмцгэр, эмх цэгц, сахилга батын туйл гэмээр.
    Үйлчилгээний соёл бол дэлхийд хамгийн сайхан соёлтой нь байх гэж би итгэдэг.
    Солонгос иймэрхүү байдаг юм байж, Монгол улс маань яаана даа, технологийн хөгжил үгүй юмаа гэхэд, үйлчилгээний соёлтой болоход их цаг хугацаа шаардагдмааргүй санагдаж явдаг.

    ReplyDelete
  3. manai solongos dajgui shdee hehe. Hezee ireed butsaa we? haraad bhd ene dandaa Myong-dong duureg bh shig bna.,
    metrond olon shugam ogtoltsdog buudaluud oilgomj muutai, yalanguya huuchnii metronuud, barij l baiwal uzemj ene ter hamaagui gej bodoj bsn ued barigdsn uchiraas ter gsn. manai surguuli ch gsn neeh uzemj muutai baishinguudtai, yaagd iim tsarai muutag n asuuhad Tuhain uedee baishin barigdaj buteen bosogoj bvl uzemj, taw tuhand sanaa tawidaggui bsn gsn. Er n Solongoschuud uzemj taw tuhand neg ih sanaa tawiad bdaggui bhaa.
    Zaa etr taxinii jolooch nart odoo ch gsn hulhiduuldag heveree shdee (end 8 jil bolson hun shdee bi).
    uilchilgeenii soyol ene ter gaigui shdee, hehe. Seoul huuchnii duureguud n bas nogoon baiguulamj, huuhdiin talbai amrah gazar howor doo.

    ReplyDelete
    Replies
    1. Za yahav hed honoloo.
      Solongoschuud harin esregeeree gadaad uzemjind het anhaardag yum shig bdg bizdee.
      Taxi bol aimshig aimshig. 7000 wonii gazar 19000 won avbal yah uu?!
      Uilchilgeenii soyol gej yamar baidgiig hezee negen tsagt japand ochihooroo jinhene utgaar ni haraarai, hehe.

      Delete
    2. hehe, minii helsen uzemj gedg n amidrah orchinii taw tuh l daa hu. Ternees gadaad uzmej ih huutsulddug humuus. hachin gangan, unertei us hanhaluulsan tseverhen ohin gahain oromj shig bohir bairnaas garaad yawdii sh dee. naad taxinii jolooch nar chini tegdiimaa, bi dugaariig n bichij avch bgd gomdol meduuldeg bolson odoo. adilhan amidrah gej bhd n yaahaw gej boddog bsn bolison hehe. Tegj bgd Japan yawnaa :)

      Delete

Post a Comment