Яг одоо тэврэмээр - NOA (Хүсэлтийн хариу)

Та энэхүү орчуулгыг ямар нэг байдлаар хуулбарлан нийтлэх гэж байгаа бол эх сурвалжийг үнэн зөвөөр дурьдаж орчуулагчийн хөдөлмөрийг хүндэтгэнэ үү!!!

Өнгөрсөн жил ирсэн ийм нэгэн хүсэлтийг биелүүлэх гэж хэдэн өдөр суулаа. Дасгал сургуулилалт үнэн дутагдаж байна шүү гэж. Олон Анон хүмүүсийг бичих хэв маягаар нь өмнө ялгаад байх шиг байсан одоо та нар Анон А, В, С гэдэг ч юм уу ялгаа гаргахгүй бол төөрөөд байна шүү би, хэхэ.

Yamr saihan duu we. Orchuulj ugsund bayarlalaa. Noa - iin ima o dakishimete duug orchuulj ugch boloh uu? Uurtei chne holboo barij boloh uu?




Төөрч будилан ганцаар уйлж
Түнэр харанхуй шөнөөр уулзмаар санагдана
Тэртээ зүүдний оронд очих хүртлээ
Тоо тоймшгүй бодлуудад дарагдана

Чанд гунигийн дунд ганцаар умбаж
Чин үнэнээ хэлж чадахгүй сууна

Нулимс цийлэгнэсэн нүдийг чинь харалгүй
Нэгэнт цаг хугацаа урсан оджээ

Харах нүдээ аньсан ч чамаас өөр зүйл үзэгдэхгүй
Хэлэхийг хүссэн үгсээ залгиж нулимсаа тэвчлээ

Холын холд харагдах хонгор чиний хайрыг
Яг одоо тэврэмээр

Хөврөх улиралын дунд чи холдон одсон ч
Хэлсэн үгс чинь одоо ч хэвээрээ...

Мөрөөдөлдөө зурсан хонгор чиний хайрыг
Яг одоо тэврэмээр

Шөнө дунд ухасхийн сэрээд
Шууд л чамтай уулзахыг хүснэ
Шаналган зовоох сэтгэлдээ чамайгаа
Яг одоо тэврэмээр


道に迷って独りで泣いた
夜に会いたくて
数えきれない想い重ねた
夢に濡れるまで

蒼い孤独に独り埋もれた
素直になれなくて

濡れた瞳を見つめられなくて
時代に流された

瞳を閉じても貴方しか見えない
言葉にならない涙を止めて

遠くに見えた貴方の愛を
今は抱きしめて

過ぎ去った季節に貴方が残した
言葉が忘れられなくて今も

夢に描いた貴方の愛を
今は抱きしめて

言葉持たずに夜に飛び出した
すぐに会いたくて
高鳴る想い二人の胸に抱いて旅立とう
今を抱きしめて

Comments

  1. Коюуки

    Хүнлэт ......

    Үнэхээр мундаг, агуу, чадварлаг, бусдын төлөө хийсэн, хийж байгаа бүхэнд чинь баярлалаа.
    Энэ бүхэн үнэлэгдээсэй гэж чин сэтгэлээсээ хүсч байна.
    Бид адил жанрын дуу сонсох дуртай гэдэг нь үнэн бололтой, бас дурсамжийг "үнэр" сэргээдэг гэж оновчтой хэлжээ. Хөвсгөл далайн эрэг дээр яг тийм дурсамж төрж байсан шүү.


    ReplyDelete
    Replies
    1. Баярлалаа. Гэхдээ арай л том "цаасан малгай" байна аа.
      Би бол жил бүр өөр өөр үнэртэй ус түрхээд хуучин усаа үнэртэхээр тэр он руу очдог, хэхэ

      Delete
  2. Коюуки

    Цаасан малгай бишээ,
    үнэнээсээ хэлсэн юм.
    Миний хийж чадахгүй юмыг
    чи хийгээд байгаа учраас л.

    ReplyDelete

Post a Comment